• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-12 15:25:45    
4 зүйлийн өвчинөөс сэргийлхийг мэргэжилтэн сануулж байна

Хятадын Олон Улсын Радио

    Хаврын уур өнгөрвөл, цаг агаар дулаардаг. Дулаарах тутам амархан дэлгэрдэг өвчинөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн засах хэдэн аргыг мэргэжилтэн бидэнд сануулж байна.

    1. Хавар амархан дэлгэрдэг арьсны үрэвсэл: Энэ бол нарны туяанаас үүсч байгаа нэг зүйлийн арьсны үрэвсэл юм, гол шалтгаан нь хэт ягаан туяанаас харшил авсан явдал болно.

    Сэргийлэх арга: Зохих хэмжээний туяанаас сэргийлэх эм түрхэнэ, амин дэм А элбэгтэй хүнсний зүйл болон хүнсний ногоо, жимс жимсгэнийг илүүхэн идэж, иөү цай, бө цай, үө жюй цай, инжир жимс зэрэг ногоог бага идэх буюу идэхгүй байж, нүүрээ угаахдаа халуун ус, хужирлаг саван, ёрог алчуур хэрэглэхгүй бол сайн.

    2. Халуурах: Хаврын улиралд хүмүүсийн хоолой багалзуур, уруул ам хатах улмаар өтгөн хатах зэрэг халуурах шинж тэмдэг мэдэгддэг.

    Сэргийлэх арга: Мэргэжилтэний сануулж байгаагаар, халуурхаас сэргийлеэ гэвэл, юуны өмнө өдөр тутмын амьдарлын хэмнэл, ажиллаж амархаа аятай сайхан зохицуулах хэрэгтэй, хүнсний ногоо, жимс жимсгэнэ илүү дэж, халуун ногоо идхийг цээрлэж, буцалсан ус ахиухан ууж байх сайн. Шаардлагатай гэсэн цагтаа эмчээс зөвлөлгөө авч халууныг хөөх эмнүүд уух хэрэгтэй юм.

    3. Амьсгаадах: Мэргэжлтэний танилцуулсанаар, хүмүүс хаврын улиралд амьсгаадах тохиолдол зөндөө олон гардаг, хэрэв ойшоохгүй яваад байх юм бол олонтоо давтагдаж ужигшин архагших аюултай юм.

    Сэргийлэх арга: Мэргэжилтэний сэрэмжлүүлж байгаагаар, амьдарлын жижиг сажиг зүйлдээрээ ч анхаарал тавих хэрэгтэй, жишээлбэл, өд өрвөлөг болон хүрийн ширхэгээр хийсэн хувцас, хөнжил дэвсгэр зэргийг эдлэхгүй бол их сайн, амьсгаадах нь хоол ундаатайгаа холбоотой байх эсхийг байнга анхаарч, сам хорхой, үнээний сүү, тоор зэргийг зүй зохистой идэж ууж, аспирин, үрэвсэлийг дарах эм зэрэг амархан амьсгаадуулдаг эм уухыг цээрлэх хэрэгтэй. Хивс эдлэхгүй байж, орны цагаан хэрэгсэл болон хувцас хунараа 7 хоног бүр 50°С-аас дээш халуун усаар угааж, гэрийн чийгийн хэмжээг 50%-аас дор байлгах хэрэгтэй.

    Сэтгэцийн өвчин, нойр алдах: Хаврын улиралд амархан нойр хүрдэг төдийгүй нойр алдах тохиолдол ч олширдог. Эмчийн зөвлөж байгаагаар, хавар цагт төрөл бүрийн мэдрэлийн өвчин эмгэг олон дэлгэрдэг, агаарын даралт дор болж, хүмүүсийн дотоод шүүрлийн гормон амархан замбараагүй болдог, хаврын тэнгэр хайстай хуйстай гэдэгчилэн, цаг агаар байн байн өрчлөгдөж, жирийн хүмүүсийн урам сэтгэлийн хөдөлгөөнийг нэлээд түргэн болгодог.

    Сэргийлэх арга: Хэн хүн урам хугарах юм уу сэтгэлийн дарамттай болж уйтгарлах үедээ, хөгжим сонсох юм уу биеийн тамирын ажиллагаад оролцож, цэвэр агаарт гарч гүнзгий амьсгал авч байх хэрэгтэй юм. /Л.Буянтогтох орчуулав/