Хятад улсын тавин таван үндэстний цөөнхий бүр өөр өөрийн адил бус уламжлалт соёлтой юм. Уламжлалт соёл нь нэг үндэстний бэлэг тэмдэг болж байдаг. Гэтэл эдийн засаг болон нийгэм түргэн хөгжихийн хирээр үндэстнүүдийн эдгээр соёлыг хамгаалж чадахгүйд хүрвэл тэр нь маш хялбархан устан баларч мэдэх юм. Иймээс үндэстний соёлыг хамгаалах нь Хятадын үндэстний районы ажлын гол тал болж байдаг. Хятадын баруун өмнөд нутгийн Юүнь Нань муж бол хорин таван үндэстний цөөнх оршин амьдарч байгаа үндэстний цөөнхөөр хамгийн олонтой муж юм. Үүний дотрох И, Дай, Мяо зэрэг 16 үндэстний цөөнх нь Мьянмарын холбоо,Тайланд, Лаос зэрэг хөрш оронд бас оршин амьдарч байдаг.
Юүнь Нань мужийн үндэстний соёл урлагийн нийгэмлэгийн орлогч дарга ноён Сы Тай бол И үндэстэн юм. Тэрээр танилцуулж хэлэхдээ, Юүнь Нань муж сүүлийн жилүүдээс үндэстний цөөнхийн соёлыг хамгаалах ажлыг маш чухалчилж ирсэн. 2002 онд Юүнь Нань муж "Юүнь Нань мужийн үндэстний цөөнхийн ардын уламжлалт соёлыг хамгаалах дүрэм"-ийг боловсруулан тогтоосон юм. Энэ нь биедт бус соёлын өвийг хамгаалах Хятад улсын орон нутгийн анхны хууль болно. Үүний даргаар Юүнь Нань муж нь мөн түрүүлэн үндэстний цөөнхийн ардын урлагчдыг бүртгэх ажлыг эхлүүлжээ. Дөрвөн сая гаруй хүн амтай И үндэстэн бол Юүнь Нань мужийн хүн ам хамгийн олонтой үндэстэн юм. Хятадын хөрш Вьетнам, Лаос зэрэг оронд ч И үндэстэн байдаг. И үндэстэн өөрийн үг хэл үсэг бичигтэй. Ичүүдийн түүх соёлыг тэмдэглэсэн эртний үлэмжхэн судар бичигтэй юм. Өнгөрсөн зууны наяад онд Ичүүдийн төвлөрөн суугаа Чү Шүэнгийн И Үндэстний өөртөө засах жөүд И үндэстний соёлыг хамгаалан судлах байгууллга байгуулагдаж, И үндэстний эртний сонгодог зохиол бүтээл болон амьдралын зан заншлын тухай материалыг илрүүлэн эмхэтгэн цуглуулж бүх талаар судалгаа шинжилгээ хийж ирсэн байна. Орон нутгийн засгийн газар 2002 оноос И үндэстний хөгжим бүжгийн урлагчдыг бүртгэн хэдэн арван хүнийг И үндэстний соёлын уламжлагчаар нэрийдэж, хөрөнгө мөнгний талаар дэмжин залуучуудад И үндэстний ардын соёлыг уламжилж байна.Үүнээс гадна Америк, Герман зэрэг дэлхийн олон орны эрдэмтэд И үндэстний соёл урлагийн талаар судалгаа хийж байгаа болохоор Юүнь Нань муж нь "И үэдэстний олон улсын симпозиум" байнга зохион байгуулж байна. Эдгээр нь бүр И үндэстний соёлыг хамгаалахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Дай үндэстэн нь бас ч хүн амаар нилээд олон үндэстний цөөнх юм. Нэг сая 100 мянга гаруй хүн амтай. Тайланд, Вьетнам, Мьянмарын холбоо Лаос зэрэг оронд бүр Дай үндэстний салбар байдаг. Өнө удааны цацрангуй соёлтой Дай үндэстэн нь ая дуунд авьяаслаг үндэстэн юм. Дай үндэстний соёлыг хамгаалах талаар Юүнь Нань муж " Дай үндэстний олон улсын соёлын эрдэм шинжилгээний симпозиум зохион байгуулах, Меконг мөрний соёл урлагийн наадамд оролцох зэргээр Зүүн өмнөд Азийн орнуудтай хамтын ажллагаагаа идэвхтэй өрнүүлж байна. Өнгөрсөн онд Дай үндэстний төвлөрөн суугаа Ши Шуанбаннад "үндэстний цөөнхийн ардын соёлыг хамгаалах анхны жагсаалт"-ыг гаргаж, Дай үндэстний ханын зураг, шуумал, шүхэр хийх технологи, Дай үндэстний ус сүрчих наадам, багш барьж шавь орох зэрэг зан заншлыг хамгаалах жагсаалтад оруулсан байна.Үүнээс гадна 50 гаруй Дай настан бууралыг "Ардын уламжлалт соёлыг уламжлан дэргэрүүлэгч"-ээр нэрийдсэн байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|