Эрхэм сүлжээ хэрэглэгч та сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу? Танд энэ хуудсыг унших өдрийн мэнд хүргэж байгааг хүлээн авна уу? Саяхан би Монгол улсы Улаанбаатар хотын FM-100.9-ийн сонсогч Батаагийнхаа манай Монгол хэлний редакцид ирүүлсэн захидлыг баяртай авлаа. Тэрээр маань эмч мэрэгжилтэй хүн бөгөөд ажлын чөлөө заваараа манай радиогоор нэвтрүүлж байгаа хятад хэл сурах нэвтрүүлгийг сонсдог юм байна. Энэ нэвтрүүлгийн булангаар хятад хэл заадаг хүн болсны хувьд би радио сонсогч тантайгаа захидал радиогоор танилцсандаа маш их баяртай байгаагаа хэлэхгүй байхын аргагүй байна. Хятад хэл суралцахад чинь тус нэмэр болоосой гэж манай редакцийн редакторлан бичсэн хятад хэл сурах бичиг болон CD-г Батаадаа явууллаа. Батаа маань ондоо ойлгохыг хүссэн зүйл байвал бидэнтэй харилцаж байх болов уу, бид танд аль чадах хэрээр туслахад бэлэн байна шүү дээ.
Монгол хэлний редакци 2005 оны намраас сонсогчиддоо зориулсан "Цэнхэр долгион" улирлын сонин редакторлан гарагаж мөн сонсогч нартаа явуулж байна. Энэ сонин сонсогчидод их таалагдаж, Буджав, Содномын Лувсанцэрэн нарын зэрэг сонсогч бидэнд захидал имайл ирүүлэн ажлын урам хайрлаж байсныг энэд дахин тэмдэглэхэд таатай байна. Энэ сониныг уншигч маань санаж байх даа, сонины дөрөвдүгээр нүүрийн "Уньсого таая" гэсэн буландаа бид удаа бүр оньсого таалгадаг байна. Үүнд Архангай амйгийн Цэцрлэг хотын "Хүмүүн цогцолбор" сургуулийн 3-р ангийн сурагч, ХОУР-гийн МХР-ийн Архангай клубын хамгийн зулуу сонсогч Бүхболдын Ариунтунгалаг энэ оньсгоны тааврыг бичиж ирүүлсэн байна. Тэгээд 5 оньсогоос 4-нийг нь зөв хариулж сайн амжилт олсон байна. Тун саяхан Ариунтунгалаг дүү маань бидэнд 2-р сонин дээр нийтлүүлсэн 5 оньсогоны тааврыг бичиж ирүүллээ. Ариунтунгалаг эдгээр оньсогуудыг хэр зөв таасан вэ? Сонирхолтой бол та тухайн нэвтрүүлгийг татаж сонсох болов уу? Бид оньсого таасан сонсогчдоо дурсгалын зүйл явуулж өгнө гэсэн, манай нэвтрүүлгийг байнга сонсч, бидэнтэй захидлаар харилцаж, манай уралдаан тэмцээнд оролцож байгаа хамгийн залуу сонсогч Ариунтунгалагтаа Монгол хэлний редакцийн ах эгч нар нь дурсгал шагнал болгож нэг хүлээн авагчийг шуудангаар явууллаа.
Сонсогч Батаа болон Ариунтунгалаг минь дурсгалын зүйлээ аваад бидэнд захидал ирүүлж хэлэх болов уу? Гэвч сонирхуулж хэлэхээс, Монгол улс болон Хятадын Бээжин хот хооронд явах захидал заримдаа нэг долоо хоногт хүрчихсэн тохиолдолтой байх ба заримдаа нэг сараар цаашлаад түүнээс ч удаан өдрөөр явах жишээтэй байдаг юм даа. За, бид дараачийн ээлжийн "Захидлын тойм" хуудсаар уулзах болтлоо түр баяртай. \Нэвтрүүлэг бэлтгэсэн Номин\
|