ОУАЭХА-гийн Ерөнхий захирал Мохамед Барадей 13-ны өглөө Ираны нийслэл Тегеранд очиж, Иранд хийх ажлын айлчлалаа эхэллээ.
Барадей Тегераны Мехрабадын нисэх онгоцны буудалд буусныхаа дараа сурвалжлагч нарт мэдэгдэхдээ: энэ айлчиллаараа НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 3-р сарын 29-ний өдөр нийтэлсэн даргын мэдэгдлийг хэрэгжлүүлэх хэрэгтэйг Иранд ойлгуулж, уран баяжуулахтай холбоотой бүх үйл ажиллагааг нь зогсоолгохыг зорьж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, зөвшилцөөн болон улс төрийн бусад арга барил нь Ираны цөмийн асуудлыг зохицуулах зөв арга зам мөн гэж миний бие үзэж байна гэжээ.
Барадей нь Ираны дэд Ерөнхийлөгч, Үндэсний атомын эрчим хүчний байгууллагын дарга Агасадегийн урилгаар Иранд айчилж байгаа юм. /Урангоо орчуулж, Цэцэн хянав/
|