1. Ирэх таван жилд Хятадын ой шугайн хуцалт 20%-д хүрэх болно
Манай радиогийн мэдээ, Хятадын Үндэсний ой шугайн ажил эрхлэсэн газрын дарга ноён Жя Зибан тун саяхан Бээжинд хэлэхдээ, Хятад улс ой шугайн байгуулалтаа улам эрчимжүүлж, 2010 гэхэд бүх Хятадын ой шугайн хуцалтыг 20 хувьд хүргэх болно гэжээ.
2. Хятад улс баруун хойт бүсийн эклогын орчин ахуйгаа сайжруулах болно
Манай радиогийн мэдээ, Хятадын Үндэсний ой шугайн ажил эрхлэсэн газрын дарга ноён Жя Зибан тун саяхан Бээжинд хэлэхдээ, ирэх таван жилд Хятадын засгийн газар баруун хойт бүсийн эклогын орчин ахуйг сайжруулах болно гэжээ.
3. Хөхнуур Түвдийн төмөр зам Хятадын баруун бүсийн аялал жуулчлалын шинэ халуун цэг болж болзошгүй байна
Синь хуа хорооны мэдээ, энэ оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн туршин хэрэгжүүлэх Хөхнуур Түвдийн төмөр зам нь Хятадын баруун бүсийн аялал жуулчлалын шинэ халуун цэг болж болзошгүй байна.
Уг төмөр зам нь Хөхнуур мужийн Шинин хотоос гараагаа эхлүүлж, Түвдийн Лахс хотод хүрэх болно. Төмөр замын бүх урт нь 2000 КМ.
4. Хятадын тариачдын орлогын өсөлт удаан байгаа асуудлыг өөрчлөж байна
Манай радиогийн мэдээ, 2005 онд Хятадын тариачдын хүн нэг бүрийн цэвэр орлого дунджаар 3255 юаньд хүрч, будитай 6.2%-р өссөн байна. Энэ бол 1997 оноос хойш хоёр дахь удаагаа өсөж байгаа жил болох юм. Иймээс тариачдын орлогын өсөлт олон жил удаан байгаа байдлыг өөрчлөж байна.
5. Хятадын төрөлжсөн аж ахуйн нэгжүүд хөгжиж байна
Манай радиогийн мэдээ, Хятадын худалдааны яамны тун саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2005 онд Хятадын эхний 30-д жигсаагдах төрөлжсөн аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого 491 тэрбум юаньд хүрч, эзэглэлтийн цар хэмжээ нь үргэлжлэн нэмэгдсээр байна.
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, өнөө Хятадын эхний 30"д орох төрөлжсөн аж ахуйн нэгжүүдийн дотор Сүпэр маркет гол байр эзэлж, төрөлжсөн цахилгаан барааны дэлгүүр маш их хөгжиж байгаа юм байна. \ Г. Сайн-Өлзий бэлтгэв\
|