• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-13 18:37:06    
Өвөр монголын ардын дууны танилцуулга

Хятадын Олон Улсын Радио

    Сайн байцгаана уу, Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакциас бямба гараг болгонд эрхлэн явуулдаг дуу хөгжмийн тусгай нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтган золгож байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Өвөр монголын ардын дууны доторхи зан үйлийн дуу-г танилцуулах болно.

    Монгол үндэстний аль олон уламжлалт сайхан зан суртахуун (далалга, тахилга мэт), ёс заншилын агуулгатай буюу сэдэв бүхий дуу нь цөмөөр зан үйлийн дуу гэдэг юм. Зан үйлийн дуунд найр хурмын дуу, ерөөл магтаалын дуу, сургаал дуу багтана.

    1. найр хормын дуу: Монгол дуугийн сүр жавхааг ёстой л илтгэсэн бөгөөд дуулж илтгэх хэв заншлын зуун өнгийг эвлэг сайхнаар дэлгэрүүлсэн найр хурмын дуунууд нь газар орны адил бусаас тус тусын онцлогтой байдаг. Гэвч олонхи газар раионы найр хуримд холбогдсон дуунууд нь идэвхи шинж чанараараа ижилхэн байдаг. Энэ нь ямагт "баяр", "цэнгэл"-ээр үндсэлдэг юм. Жишээлбэл Баян-нуурын Урьд ардын дуу "Хун цагаан галуу"-д ингэж дуулдаг байна:

    "Хун юу цагаан галуу шувуухай
    Хулстай нуурандаа шумбан сууна хөө,
    Холын зочид хүрээд ирлээ дээ
    Хонуут өнжүүд найрлан сууя даа хөө......."

    2.Ерөөл магтаалын дуу: уг утгаар нь тайлбал, ерөөл гэж төрөлхи буяныг хэлж, магтаал нь сайхан үйл сайн явдал, шударгуу хүн үнэнч зангийг өргөн магтсан агуулгатай юм. Энэ хоёр үг хоршиж дүүрэн билэг төвшин жаргалыг зөгнөсөн бэлэгт үгэс болжээ. Жишээлбэл Алашаа ардын дуу "Монгол дээл"-д ингэж дуулдаг байна:

    "Бөмбөрцөг дэлхийн байдалтай
    Бүслүүр оёдол тохирсон, 
    Бөөрөнхий тойрог моодор нь
    Толгой дээр нь дэгжин.
    Эргэн тойрон оёдолтой
    Элбэг уужим дээл минь,
    Эцэг дээдсийн минь хувцас
    Энэ орондоо хүндтэй......."

    3.сургаал дуу: ахмад нь хойч үеэ ятгаж сургах, ёс учрыг тайлбарлах, мэдэлгээ нэмэгдүүлж эрдэмд шимжүүлэх зэрэг агуулгатай дуунуудыг даруй сургаал дуу гэдэг байна. Жишээлбэл Хөлөн буйр ардын дуу "Ардгийн хүрдэг газар" дуунд ингэж дуулдаг байна:

    "Ардгийн хүрдэг газрыг
    Ардгаараа хүрэхэд яадаг юм бэ,
    Амьтны сурдаг эрдмийг
    Авьяасаараа сурахад яадаг юм бэ......."

    За иигээд одоо хамтаар Өвөр монголын залуу нэрт дуучин Машийн дуулсан "Зочин угтах дуу" -г сонсъё. /Хүчит бэлтгэж редактарлав./