• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-14 15:23:06    
Мэдэгмаа

Хятадын Олон Улсын Радио

    Мэдэгмаа Өвөр Монголын Өөртөө Засах Районы Улаанцав аймагт төрсөн хүн. 1956 онд Өвөр Монголын Дуу Бүжгийн чуулгад элсүүлэн бүжигчин болсон байна. 1959 онд Өвөр Монголын дуу бүжгийн чуулганы гол жүжигчин болж, 1960 онд гоцлол бүжигчин болсон байна. 1961 онд маршал Чэн И Өвөр Монголд хүрч үзэн зааварлахдаа, уран сайхны үдэшлэг сонирхон, Мэдэгмаагийн тоглолтыг маш их сайшаасан юм. 1962 онд Дорнодахины дуу бүжгийн чуулгад ажил шилжиж, гоцлол бүжигчин болсон бөгөөд мөн тэр жилдээ Хелшинкэд болсон дэлхийн залуучууд оюутадын энх тайван найрамдлын 8-р наадмын бүжгийн тэмцээнд, түүний бүжиглэсэн " хундаган бүжиг" нь содон гайхамшигт урлагийн авьяасаараа олон орны үзэгчдийн магтаал сайшаалыг хүлээж, алтан медаль авсан банйа.

    1964 онд " дорно зүгээс алтан нар мандлаа" гэсэн туулист Мэдэгмаа Монгол үндэстний бүжгийг дагуулан бүжиглэсэн банйа. Мөн 1964 онд Хятадын урлагийн бригадын гол жүжигчний хувиар баруун Европын зургаан оронд айлчлан тоглож, эх орондоо буцан ирсэний дараа нь ерөнхий сайд Жөү Энлай түүнийг хүлээн авч уулзаад магтан сайшаасан банйа. 1981 оны 11-р сард Өвөр Монголын Хөх хотод " Мэдэгмаагийн гоцлол бүжгийн үдэшлэг зохиосон бөгөөд түүнээс дараа нь таван аймаг хотод гоцлол бүжгийн үдэшлэг зохиосон банйа. 1985 онд " Мэдэгмаагийн Монгол бүжгийн судалгааны анги"-ийн нэгдүгээр хугацааны дамжаа эрхэлж, " монгол бүжгийн үе хөдлөлийн сургалтын материал"-ууд редакторлон бичсэн банйа. 1988 оноос 1990 онуудад Монгол бүжгийн судалгааны хоёрдугаар дамжаа эрхэлж, тус дамжааны сурагчдад зориулан " Монгол үндэстний аймаг бүлгүүдийн бүжиг", " Дүрбэдийн аяган бүжиг", " гурван хүний морьт бүжиг", " хос хүний хэнгэргэн бүжиг", " хундага савхан бүжиг" зэрэг бүжиг диглэн тоглуулаад сайн үнэлгээ хүлээсэн юм.1995 оны 11-р сар болон 1996 оны 3-р сарын 12-ны өдөр тус бүр Хятадын утга урлагчдын холбооны зохиосон бүжгийн үдэшлэгт оролцон, өөрийнхөө диглэсэн " номин цэнхэр тэнгэр" гэсэн гоцлол бүжгээ бүжиглээд, үзэгч олны халуун алга ташилт болон уриа дууны халуун сайшаал хүлээсэн юм.

    Мэдэгмаа мөн бүжгийн урлагийн тухай хэд хэдэн сайхан өгүүлэл бичсэн юм. Мэдэгмаа бол Дорнодахин дуу бүжгийн чуулганы үндэстний бүжгийн судалгааны хүрээлэнгийн эрхлэгч, Хятадын " Жангар" судлалын байнгын гишүүн, олон улсын Монгол судлалын нийгэмлэгийн гишүүн зэрэг тушаалд ажиллаж байна.
УТЗЗ-ын бүх Хятадын хорооны гишүүнээр тав удаа сонгогдсон юм. /Пэрлаймаа орчуулав/