• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-14 15:38:57    
Хятадын оюутан залуучуудын кино наадам болж байна

Хятадын Олон Улсын Радио

    Жилд нэг удаан болдог Хятадын оюутан залуучуудын 13-р удаагийн кино наадам 2006 оны 4-р садын 8-ны үдээс хойш Бээжингийн багшийн их сургуульд ёслол төгөлдөр эхэллээ.

    Хятадын оюутан залуучуудын кино наадам энэ удаатайгаа 12 удаа болж байгаа юм. 12 жилийн хөгжлөөр дамжин энэ наадам нь Хятадын өргөн олон оюутан залуусын анхаарлыг явах тутмаа татах болж байна. өнгөрсөн жил болсон 12-р наадамын үеэр Хятадын зуун их дээр сургууль энэ наадмын гишүүн байсан бол энэ жил нэмэгдээд 150 болжээ. Энэ удаагийн оюутан залуучуудын кино наадам нь нийслэл Бээжингээс гадна Шанхай, Тянь Жинь, Нань Жинь гурван хотод салбар наадам ажиллуулсан байна. Нээлтийн ёслолыг Хятадын төв телевизийн нэрт хөтлөгч Са Бэй Нинь хөтөлж, Хятадын радио кино телевизийн хэрэг эрхэлсэн газрын Киноны газрын удирдлага, Бээжин хотын намын хорооны ухуулах хэлтэсийн удирдлага нар болон Хятадын нэрт Кино найруулагчид, жүжигчид урилгаар нээлтийн ажиллагаанд оролцсон байна. Хятаыдн хамгийн нэр алдартай кино жүжигчин Пу Цүн Си, Шү Руо Шунь нарын тоглосон "тэргэл саран" гэдэг кино болон Хятадын нэрт хошон шогийн жүжигчин Ню Чүн, Хуан Хун нарын тоглосон " Сүлжээний хорхойтон" гэдэг киног тус удаагийн оюутан залуучуудын кино наадмын нээлийн ёслолын үеээр тавьж үзүүлсэн байна.

1  2  3  4  5  6