Цагаан Олимпийн 20-р наадам Италийн Торинд 2-р сарын 26-д өндөрлөсөн. Цагаан Олимпийн 20-р наадам зохиогдсон хугацаанд ОУОХ-ны ерөнхийлөгч Рогег манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгсөн байна.
Италийн Торинд зохиогдсон цагаан Олдимпийн 20-р наадмыг амжилттай зохион байгуулсанд ОУОХ-ны ерөнхийлөгч Роге сэтгэл маш өндөр байлаа. Тэрээр манай сурвалжлагчид хэлэхдээ, энэ удаагийн цагаан Олимпийн наадамд Олон улсын Олимпийн хороо болон Олон улсын спортын дан төрлийн холбоо сэтгэл маш өндөр байна. Телевиз дамжуулах бизнесменүүд ч сэтгэл маш өндөр байна. Энэ бол Италь нөхдийн хамгийн их амжилт болно гэжээ.
Хятадын тамирчид энэ удаагийн наадамд зохих амжилт үзүүлсэн. Хятадын тамирчид 2 алт 4 мөнгө 5 хүрэл медаль авч, алт авснаараа арван дөрөвдүгээр, медаль авснаараа 9-р байранд жагсаагджаа. Хятадын энэ амжилт Афины Олимпипид үзүүлсэн амжилтаас хол тутаж байгаа ч Роге Хятадын өвлийн спортын төрлөөр үзүүлсэн амжилтыг магтан сайшаасан байна. Тэрээр хэлэхдээ: Хятадын тамирчдын өвлийн спортын төрлөөр маш түргэн ахиж байна гэж би үзэж байна. Үүнээс өмнө Хятадын тамирчид мөсөн дээр амжилт үзүүлж байсан бол Одоо цасан дээр амжилт үзүүлэх боллоо. ХаньШяопэн акробатикийн аврага болсон нь сайхан гараа болно. Хэдэн жилийн дараа Хятадын тамирчид зуны Олимпит сайхан амжилт үзүүлсэн шигээ цагаан Олимпит сайхан амжилт зүүлнэ гэдэгт би итгэж байна гэжээ.
1 2
|