• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-17 15:12:36    
Хаврын цагт идэхгүй байвал зохих 4 төрлийн жимс

Хятадын Олон Улсын Радио

    Ажил мэргэжлийн дотрохи хүмүүсийн сануулж байгаагаар, зарим жимсэнд химийн эм хэтэрхий хэргэлсэнээс болоод улирлаа дагаад чанар нь өөрчлөгдөх тохиолдол гардаг, иймээс доорхи 4 төрлийн жимсийг идэхгүй бол сайн гэж сануулж байна.

    1. Гүзээлзгэнэ: Дотроо хөндий, хэлбэр маяг нь адилгүй мөртөө том гүзээлзгэнийн гормон нь их байдаг. Гүзээлзгэнэд катализатор юм уу гормоны төрлийн эм хэргэлсэнээр богинохон хугацаанд боловсорч, өнгөлөг сайхан болдог боловч жимсний жнхэнэ үнэр амт нь буурдаг байна.

    2. Банан: Зарим хууль бус наймаачид бананыг сайхан шаргал өнгөтэй болгохийн тулд хүхрийн давхар исэл хэргэлдэг боловч банан нь мөн л хатуу мөртөө амт муутай байдаг. Хүхрийн давхар исэл бол хүний биед хортой бодис юм.

    3. Тарвас буюу шийгуа: Катализатор, томруулагч болон тариалангийн хорыг хэтрүүлэн хэргэлсэнээр тарвасыг хордуулдаг байна. Ийм тарвасын хальсан дээрэхи хээ нь жигд бус, хагалхад боловсорсон мэт сайхан харагддаг боловч үр нь цагаан, идэхэд хачин жигтэйхэн үнэр гардаг байна.

    4. Усан үзэм: Зарим хууль бус наймаачид болон жимсчид Катализатор-Этиленыг ашигладаг байна. Этилен ашиглагчид түүнийг усаар зохих хэмжээнд шингэрүүлээд боловсорч гүйцээгүй ногоон цэнхэр үзмээ дотор нь хийж тавьдаг байна. Хоёр хоног өнгөрхөд нөгөө ногоон цэнхэр үзэм нь хүрэн ягаан үзэм болон хувирдаг байна.

    Цагаан будааг бүлээн усаар дэвтээвэл кальц хүлээн авахад тустай

    Цагаан будаа, цагаан гурилд ургамалын хүчил агуулагдаж байдаг, энэ нь хүний бие махбодийн уураг болон минерал бодис, ялангуяа кальц, магний зэрэг чухал элементыг шингээн авахад нь нөлөөлдөг байна. Цагаан будаанд ургамалын хүчил элбэг байдаг ч бас ургамалын хүчлийг задруулдаг "ургамалын хүчлийн энзим" агуулагдаж байдаг. Энэ нь 40°С-60°С халуун орчинд маш идэвхтэй байдаг болохоор бид цагаан будааг угаахдаа урьдаар бүлээн усанд жаахан дэвтээж байгаад угаавал таарна. Бүлээн усанд дэвтэж байх хугацаанд ургамалын хүчлийн энзим нь амархан идэвхжиж, цагаан будаанд байгаа ургамалын хүчлийг амархан задруулдаг тул, хүний бие махбодийн уураг болон кальц, магний зэрэг минерал бодисийг төдийл их нөлөөлдөггүй юм байна. Цагаан гурил зэрэг буудайн төрлийн хүнсний бүтээгдэхүүнд ч ургамалын хүчил их байдаг, аль болохоор исгэсэн гурлин хоол илүүхэн идэх нь энэ асуудлыг зохицуулах сайн арга юм. /.Буянтогтох орчуулав/