• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-17 16:15:03    
Юань цорыг ганц гүлгээний мөнгө болсон жил

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын юань цорыг ганц гүлгээний мөнгө болсон жил бол 1951 он юм. Уул нь Хятадын мөнгө их нэгдэлгүй байжээ. 1948 оны 12-р сарын 1-ний өдрөөс юань тарааж, уулын Хятадын умард хэсэгт хэрэглэж байсан Жи Би мөнгө (冀币), Шаньдүн мужийн Бэй хай мөнгө (北海币), баруун хойт районд хэрэглэж байсан Бянь би мөнгө (边币) болон Ши Нөн мөнгө (西农币)-гийг орлуулж, цагаан хэрмийн дотрохи мөнгийг нэгтгэж эхэлсэн байна. 1951 онй 3-р сарын 20-ны өдөр Хятадын Засгийн зөвлөл мөнгний дүрмийг цаашид нэгдэлтэй болрохоор шийдвэрлэж, Зүүн хойтын банк болон Өвөр Монголын ардын банкийн тараасан орон нутгийн гүйлгээний мөнгөн тэмдэгтийг хурааж, юань солиж өгсөн байна. Мөн оны 10-р сарын 1-ний өдрөөс Засгийн зөвлөл мөн Уйгар бичигтэй юаниар Шиньжян мужийн тараасан мөнгөн тэмдэгтийг орлуулсан байна. Ингээд юань нь Хятадын цорын ганц мөнгө болсон байна.

     Анх удаа дурасгалын алтан мөнгө гүйлгээнд оруулсан нь: Хятад улс БНХАУ-ын байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэхийн төлөө 1979 оны 9-р сарын 13-ны өдрөөс Хятадын дотор газар болон Шянган районд, мөн бүх дэлхийд хандан дурасгалын алтан мөнгө тараасан байна. Энэ мөнгө нийт дөрвөн ширхэг бөгөөд зөв талын нүүр дээр нь БНХАУ-ын төрийн сүлд, БНХАУ байгуулагдсаны 30 жилийн ой гэсэн үсэг болон 1949 – 1979 гэсэн тоотой, ар талд нь тус тус Тянь Аньмэнь индэр, Ардын баатарчуудын дуррасгалын хүшээ, Ардын их хурлын ордон, дарга Мао Зэдүнгийн дурасгалын ордны зурагтай. Энэ дурасгалын мөнгийг Хятадын ардын банк хийж, нийт 70 мйнган ком хийсэн байна. Алтан мөнгийг 22 к-гийн алтаар хийж, үнэ нь 400 юань байжээ. Энэ бол Хятад улс анх удаа дурасгалын алтан мөнгө гүйлгээнд оруулсан болно.

    Тариачдын хүн тутмын банкийн хадгаламж анх удаа 100 юаниас давсан нь: Хятадын тариачдын хүн тутмын банкийн хадгаламж 1986 онд анх удаа 100 юаниас давсан байна. Хятадын Хөдөө аж ахуйн банкийн бүртгэлээс үзвэл, мөн оны эхний хагаст Хятадын тариачдын банкад хадгалуулсан нийт мөнгө 84 тэрбум 900 сая юаньд хүрч, хүн тутмын банкийн хадгаламж 100 юаниас давсан байна. \М.Цэцэн бэлтгэв\