Лхажав гуай бол Монгол үндэстний уртын дууны ван хэмээгдсэн алдарт дуучин юм. Лхажавын дуулах арга гэдэг бол хий амьсгааны бат эзэмшил, эхшиг долоон авияагийн боловсрол, амин гурван нугалааны гүйцэд байршил болон дуулц, дууны өндөрц ба дууны өнгийг зохицуулах, хэлний урлаг болон өөрийн дуулах онцлог зэргийн уялдал болох бөгөөд дууг дуулахаас өмнө дууны шүлэг, дууны өндөрц болон өнгө, айзмыг сайтар мэдэх зэргийг хэлдэг байна.
"Лхажавын дуунд европын дуулах арга барил ч багтаж байна" гэж Италийн нэрт дуучид хэлсэн байна. Италийн дуу урлаг нь дэлхийд тэргүүний эгнээнд ордог юм.
Монгол ардын уртын дууны онцлогийг гүйцэд харуулсан дуу бол Лхажавын дуулсан "Магтаал дуу" болно. Тус дуу нь уртын дууны жижиг нугалаа, хамрын хөндийн цуурай зэргийг гүйцэд ашиглаж, сэтгэлийн айзамтай дуулсанаараа маш өмөрмөц онцлогтой болжээ.
Монгол ардын уртын дуу "Жороогийн жороо"-г дуулахад Лхажав гуай шургуулах, цайруулах зэрэг уртын дууны дуулах аргыг гол хэрэглэжээ. Тус дууны 1-р бадгийг шургуулж, 2-р бадгийг цайруулсан байна. Хэрвээ ингэж ялгаж салгаж дуулахгүй бол дуунд гардаг "Зоригоо битгий л мохоогоорой" гэсэн шандас хатуу, алс холыг зорисон санааг илтгэж чадахгүй юм.
Лхажав уртын дууг дуулахдаа дууны өндөрцийг маш чухалчилдаг. "Дууг сайхан дуулахад дууны өндөрцөө олсон байх, амин гурван нугалаа тогтвортой байх, дууны өнгө ба дууны цуурай нэгдэлтэй байх ёстой. Энэ бол дууны амин сүнс мөн" гэж тэрээр хэлсэн байдаг.
Монгол ардын уртын дуу "Жаахан шарга"-ыг Лхажав гуай дууны G өндөрцөөр дуулсан байна, хэрвээ үүнээс доогуур дуулахад хүрвэл "Жаахан шарга"-ын дууны өндөрцийн шаардлагад нийцэхгүй болно. Тус дууг дуулахад цээжин амьсгаа, өрц цоройн амьсгааг нурууны хоёр талаар аажмаар гаргах зэрэг дуулах аргыг гойд хэрэглэсэн байдаг. Лхажав гуайн эдгээр дуулах арга барил нь дууны өнгө, дууны цуурай, хам дуу зэргийг шаарддаг европ дууны арга барил дээр илэрч байдаг.
Лхажав гуай эхшиг долоон авияаны боловсролыг үүдэж, чимэг зургаан тулгуур аялгуу, шургуулж цайруулах, уртын дууны өндөрцийн байршил, амин гурван нугалаа зэргийг уртын дуунд хэрхэн хэрэглэх талаар монгол ардын уртын дууны дуулах арга барилыг дүрэмжүүлж, дэлхийн дуу урлагийн санд нандин гавьяа зүтгэлээ үзүүлжээ.
|