• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-18 16:59:55    
Цайны соёл

Хятадын Олон Улсын Радио

    Бактер дарах үүрэг гүйцэтгэнэ

    Ногоон цайны доторхи бичил элмент нь хүний биед өвчин үүсгэх бактерийг үр ашигтай дарж чадах бөгөөд гэдсэн доторхи ашигт бактерийн үржин өсөхийг хохирооодоггүй учраас ногоон цай нь гэдэс дотор цэвэрлэх чадавхтай байдаг юм.

    Цусны өөхийг бага болгоно

    Шинжлэх ухааны эрдэмтэд амьтанд туршилт хийж үзсэнд, цайны доторхи цайны бичил элмент нь цусны доторхи өөхлөг зүйлийг бууруулан, хүний биеийн эрүүл чийрэг байхад маш сайн үйлдэл үзүүлж байдаг юм.

    Биеийг турааж, өөхийг багасгаж чадна

    Ногоон цайны дотор цайны хужир болон кофийн элмент агуулагдаж байдаг юм. Энэ хоёр төрлийн бүтэц нь хүний биеийн өөхийг шууруулан, тураах үйлдэлтэй байдаг юм.

    Шүд хорхойтохоос сэргийлэн амны хөндийг ариун цэвэр байлгах үүрэг гүйцэтгэнэ.

    Ногоон цайнд цайны флортой. Энэ фолорын доторхи цайны бичил элмент нь шүд хорхойтуулдаг бактер дарах чадалтай. Ногоон цай үргэлж уудаг хүний шүд шарлахгүй, үргэлж дун цагаан байдаг бөгөөд булын өрөвсөлд нэрвэгдэхгүй байдаг юм.

    Цай үргэлж ууж байбал хорт хавдраас сэргийлж чадах юм. /Пэрлаймаа найруулан орчуулав/


1  2