Электрон барааны нэмэгдэхийг дагалдан цөөн бус айл өрөх хуучирч, эвдэрсэн электрон бараагаа солих буюу хаях явдал олширч байна. Тэгвэл сүүлийн өдөр Бээжингийн Жүн Гуан цүнд эдгээр хаягдамал элезтрон барааг хураан авч ашиглах газар ажиллуулсан байна. Үүний энгийн хаягдамал бодис хураан авах газартай адилгүй газар нь тэд аль чадахаар электрон барааны эд ангийг салган авч дахин ашиглаж, ямарч бохирдол болдоггүй байна.
Хуучин компьютороор жишээлэхэд, ажилчид эн тэргүүнд цэвэрлээгээ хийж, шалган үзэдэг байна. Хэрэв хэвийн ажиллаж чадахад хүрвэл дахин ашиглалтад оруулдаг. Тэд компьюторын эд ангиар шинэ компьютор угсарч 3 сарын үнэ төлвөргүй засварын хугацаа хангадаг байна.
Уг ажилыг санаачилагч Динхоо электрон барааны хувцаат компаний гүйцэтгэгч захирал хатагтай Лю Си иүй хэлэхдээ, аюулгүн баталгаатай юм. Бид эдгээр бүтээгдэхүүнийг хямд үнээр буюу үнэ төлвөргүйгээр ядуу газар нутаг буюу хүслэнгийн сургуулиудад өгөх болно гэжээ.
Компьюторт ашиглаж болохгүй эд ангийг металл буюу металл бус гэж илгаварлан тус туст нь ашигладаг. Металл хэсгийг нь ашиглахыг хөгжингүй оронд алтны аж үйлдвэр гэж нэрлэдэг. Учир нь түүнээс зэс, төмөр, хар тугалга, цагаан тугалга зэрэг металл олборлож болдогоос гадна шижир алт зэрэг үнэт металл ч олж болдог. Гар утасны 1 тонн хаягдамал зайгаас 100 грамм шижир алт олборлож болдог. Харин энгийн алтны чулуугаас тонн бүрт сая 5 грамм шижир алт л олборлодог юм.
Динхоо электрон барааны хувцаат компаний гүйцэтгэгч захирал хатагтай Лю Си иүй хэлэхдээ, хуванцар бүтээгдэхүүнийг дахин ашиглаж цэцэрлэгт хүрээлэнгийн сандал, шал зэрэг нь бүр бидний электрон бараанаас дахин боловсруулан гаргасан бүтээгдэхүүн болох юм гэжээ.
Компьютроны металл бус эд ангийг 1300 градус өндөр дулаан зооханд хийж барилгын ажилд дутагдаж болохгүй цэмент үйлдвэрлэн гаргадаг байна. Электрон барааг ингэж ашигласанаар байгаль орчинд нөлөөгүй болгох мөртөө дахин ашиглах материал болгосон байна.
Дараачаар энд бас зурагт хөргөөгч зэрэг электрон бараа хуриан авч дахин ашиглах болно гэж хатагтай Лю Си иүй хэлсэн байна.
Одоо манай оронд жил бүр телвизор 6 сая ширхэг, хөргөгч 4 сая ширхэг, угаалгын машин 5 сая ширхэг, компьютрон 2 сая ширхэг, хэдэн арван сая гар утас хэрэглээнээс гарч хаягдамал бодис болж байна. Энэ тоо жил бүр бас 5%--8%-ийн хурдаар өсч байна. Ийм их электрон барааг зохистой ашиглахгүй бол байгаль орчинд үзүүлэх нөлөөг тооцоолохын аргагүй юм.
Бугуун цагын 1 зай 600 мянган литэр усыг бохирдуулдаг байна. Энэ нь 1 хүний насан туршидын ундны ус байгаа шуу. Энгийн 1 зайг хаясны дараа ойр хавийн хэдэн метр кв талбайд 6,7 жилийн дотор ширхэг эвс ч ургахгүй болгоно. Бидний өдөр дутамын хэрэглэж байгаа компьюторт 700 гаруй химийн материал агуулж байдаг бөгөөд тал хувь нь хүний биед ашиггүй нөлөөлдөг юм.
|