• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-18 17:07:39    
Хөдөө тосгоны шинэ төрх байдал

Хятадын Олон Улсын Радио

    Сурвалжлагч тосгоны настдын асрамжийн газраар орж үзжээ. Асрамжийн газарт 25 настан байгаа юм байна. Асрамжийн газарт бие чийрэгжүүлэх төхөөрөмжтэй, шатар тоглодог газартай, телевиз үзэж болно. Энд байгаа настад идэж уух нь сайн, санаа сэтгэл тайван тогтуун байгаа. асрамжийн газын хашаанд ногоо тарьчихсан, бас хоёр том гахай тэжээсэн харагдана. 84-тэй Жү Динбао настан сурвалжлагчид: эдгээр ногоог бид өөрөө тарьсан, ногоо тарих нь бие гараа хөдөлгөж, эрүүл мэндэд тустай, дахиад бас тарьсан ногоогоо өөрөө хоол унддаа хэрэглэж болно гэж ярьж байлаа. 70-тай Тү Зэнгүө настан сурвалжлагчид: хүүхдүүд маань байнга хот орж ажил хийж байгаа болохоор, намайг асарж халамжлах хүнгүй. Иймээс хүүхдүүд минь намайг энд хүргэж суулгаж байна. Энд идэхтэй, уухтай, настад хоорондоо яриа хөөрөөтэй болохоор бохимдож учаарлах юм гэж үгүй. Хот орж ажил хийж байгаа хүүхдүү минь ч сэтгэл амар ажиллаж байгаа гэж өндөр сэтгэлгээтэй ярьж байна.

    Настдын асрамжийн газраас холгүй өвчин эмчилгээний газартай. Амбулатор, эм бэлтмэл, эмчилгээний гээд гял цал хиийсэн гурван тасалгаа өрөөтэй. Тосгоны 96 хувийн тариачин өрх хоршсон эмчилгээнд оролцсон байгаа. бага сага өвчнийг тариачд хот оролгүйгээр эндээ үзүүлж эмчлүүлж болох юм байна.

    Эндхийн тариачид түлээ түлж хоол ундаа хийхээ больжээ. Одоо айл өрх болгон намгийн хийхээр хоол ундаа хийж байна. Байгаль орчны бохирдол ихээр багасчээ.

    Энэ хэдэн жил төр засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого сайн байна, тариачдаас үр тарианы татвар авахаа больсон. Тосгоны боловсон хүчнүүд тариачдын удирдан дагуулж зам засаж, худаг гаргаж, намгийн хийн газар байгуулж, айл өрх болгон устай, цахилгаантай, телевизтэй, утастай болсон. Бид ер нь хотын айлуудаас дутхааргүй амьдрах болсон гэж тосгоны хүмүүс ярьж байна.


1  2