• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-18 19:46:00    
Үндэстний сурган хүмүүжлийн халуун өлгий-Өвөр монголын багшийн их сургууль

Хятадын Олон Улсын Радио

    1952 онд байгуулагдсан Өвөр монголын багшийн их сургууль бол шинэ Хятал улс байгуулагдсаны дараах улс орноос хил хягаар районы үндэстний цөнхийн районд хамаг эрт байгуулагдсан дээд зэрэглэлийн сургуулийн нэг бөгөөд Өвөр монголын өөртөө засах районы голдолготой их сургууль, үндсэн боловсрол, үндэстний сурган хүмүүжлийн багш болон хятад монгол хэлд нэвтэрсэн үндэстний цөнхийн чадвартныг бэлтгэн хүмүүжүүлдэг суурин газар болсноор "үндэстний боловсролын халуун өлгий" гэсэн нэр алдрыг хүртжээ.

    Тус сургуулийн нийт талбай 3801 га, барилга байгуулалтын нийт талбай 684 мянга гаруй метр кв, заан сургалтын зардал нийт 850 сая гаруй юаньд хүрч, үүний дотор заан сургалтад хэрэглэх тоног төхөөрөмжийн нийт хөрөнгө мөнгө 130 сая гаруй юаньд хүрсэн байна. Номын санд хадгалж байгаа 2 сая гаруй ном бичгийн дотор монгол ном болон монгол судалгааны ном бичиг элбэг байж, улсын дотоодын 140 мянга гаруй ном сэтгүүлүүдийг урт хугацаагаар захиалж байна.

    Өнөө тус сургуулийн багш ажилтад нийт 2151 байна, үүний дотор тусхай багш 1332 байж, магистер, докторын цолтой байгш нь тусхай багшийн 48 хувийг эзэлж бий. Аспарантын удирдагч багш 275, тушаал хавсаргаасан докторын удирдагч багш 8 бий. Улс орон болон өөртөө засах районд гармагай хувь нэмэр үзүүлсэн идэр насны залуу мэргэжилтэн 19 байна.

    Багшийн их сургуульд үндсэн ангийн оюутан 24 мянга 238, аспарант 1758, гадаадын оюутан 53 байна. Сургуулийн эрхэлж байгаа 53 үндсэн анги нь 8 том эрдэм шинжилгээний салбарыг хамарч, доктор цол, магистер цол олгох цэг 71, сурган хүмүүжлийн магистерийн тусхай мэргэжлийн цол олгох цэг 1, шинжилгээ судадгааны нэгж 48 бий.

    Сүүлийн 5 жилийн турш, тус сургуулийн багш нарын хэвлүүлсэн судалгааны бүтээл 291, нийтлүүлсэн өгүүлэл 6776 хувьд хүрч, улсын хэмжээний болон муж яамны зэрэглэлийн шагнал урамшуулалыг 255 олжээ. Физик болон электрон мэдээ мэдээллийн дээд сургуулийн профессор Төгс Голландад сурч байх хугацаандаа дэлхийн нэр хүнт бүхий сэтгүүл "Namure" сэтгүүлд "дулаан өргөөнд шилжилтийн төмөрлөгийн суурь соронзонгоор хөргөөх материал" гэх өгүүллээ нийтлүүлж, дэлхийн судалгаачдынханы анхаарлыг татсан байна.

    Өнөө тус сургуулийн эрхэлж байгаа буюу оролцож байгаа шинжлэх ухааны судалгааны төрөл 510 байж, шинжлэх ухааны судалгааны зардал нь 50 сая юаньд хүрч байна.

    Хагас зууны хөгжлийн явцыг өнгөргөөд тус сургуулийн уйгагүй хүчин чармайлтаар 80 мянга гаруй оюутдыг бэлтгэн хүмүүжүүлж, эдгээр оюутад нь улс орон, өөртөө засах районы үйлст хүчээ өргөж явна. Багшийн их сугууль гадаадад нээлттэй байлгахыг маш чухалчилснаар, өнөө Монгол, Америк, Голланда, Орос, Япон, Өмнөд Солонгос зэрэг улс орон болон улсын хэмжээний нэрт их сургуулуудтай хамтын ажиллагааны харилцаа тогтоосон байна.