Америк, Саудын араб, Марокко, Нигери болон Кени зэрэг таван орны төрийн тэргүүн нарын урилгаар Хятад Улсын дарга Хү Жиньтао энэ таван оронд төрийн айлчлал хийхээр 18-ны өдөр Бээжингээс мордно. Энэ бол тус он гарснаас хойш Хятадын төрийн тэргүүний анхны айлчилал болно. Хятадын Гадаад харилцааны яамны дээд зэргийн албаны хүн хэлэхдээ, энэ удаагийн айлчилал нь Хятад болон дээр дурдсан таван орны найрсаг хамтын ажиллагааны харилцааны хөгжлийг хүчтэй ахиулж, бас Хятад Араб, Хятад Африкийн харилцааны цаашидийн хөгжилд ч тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ.
Хятад Америкийн харилцаа нь Хятадын гадаад харилцаанд өнөөгийн хамгийн чухал хоёр талын харилцааны нэг болно хэмээн хүмүүс үзэж байна. Энэ удаа Хү Жиньтао Хятад Улсын даргын хувиар анх удаа Америкт төрийн айлчилал хийж байгаа болно. Ерөнхийлөгч Буштай уулзалт хийх нь дарга Хү Жиньтаогийн Америкт хийх айлчилалын хамгийн их анхаарлыг татсан зүйл болно, үүнээс гадна бас Сиэтл, Вашингтон болон Yale их сургуулиар айлчилах ч багтаж бий. Тун саяхан хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Хятадын Гадаад харилцааны яамны орлогч сайд Ян Жиечи танилцуулж хэлхэдээ,
"Дарга Хү Жиньтао ерөнхийлөгч Буш зэрэг Америкийн удирдагчидтай Хятад Америкийн харилцаа болон харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, Америкийн парламентийн гишүүн, муж хотын албаны хүмүүс, аж үйлдвэр худалдаа, эрдэм шинжилгээ, ажилчин, оюутан зэрэг олон салбарын хүмүүстэй харилцах болно. Дарга Хү Жиньтао бас Yale их сургууль болон Америкийн найрсаг байгууллагуудын бэлтгэсэн угтах дайллага дээр тус тус үг хэлж, Хятад Улс тогтвортой хөгжлийг ахиулж, эвсэг зохицонгуй нийгэм байгуулах болон энх тайваны хөгжлийн замаар үргэлжлэн замнах, эвсэг зохицонгуй дэлхий нийт байлгах зэрэг Хятадын дотоод гадаад бодлогын тухай танилцуулна" гэжээ.
Тайваний асуудал бол Хятад Америкийн харилцаан дахь хамгийн чухал, хамгийн эмзэг, гол асуудал болно. Тайваний эрх баригчид, нэг Хятад Улсын зарчимыг хүлээн зөвшөөрсөн "Үндэсний нэгдлийн хороо"-ны ажиллагаа болон "Үндэсний нэгдлийн мөрийн хөтөлбөр" хэрэгжхийг зориуд зогсоохыг мэдэгдсэн нөхцөлд, Тайваний асуудал нь энэ удаагийн Хятад Америкийн удирдагчидийн яриа, уулзалтын гол сэдэв болох нь гарцаагүй юм.
Хоёр талын эдийн засаг худалдааны харилцаа нь бас ч энэ удаагийн Хятад Америкийн төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтын гол хэлэлцэх зүйл болно. Америкийн Ерөнхийлөгч Буш хэлэхдээ,
"Америк болон Хятадын харилцаа нь маш идэвхтэй, бас маш нарийн түвэгтэй юм. Дарга Хү Жиньтаогийн айлчлал нь маш чухал юм. Америк болон Хятадын хооронд 200 тэрбум ам.доллараас давсан худалдааны ашиг оршиж байна. Дарга Хү Жиньтао юаний ханшын асуудлаар байр сууриа илэрхийлэхийг хүсч байна" гэжээ.
Үүнээс гадна Солонгосын хойг, Ираны цөмийн асуудал болон терроризмийг эсэргүүцэх зэрэг асуудал нь ч хэлэлцээний чухал агуулага болно.
Энэ он бол Хятад болон Арабын орон дипломат харилцаа тогтоосоны 50 жилийн ой болно. Дарга Хү Жиньтаогийн Саудын Арабад хийх айлчлал нь Хятад Улс Арабын оронтой харилцаагаа эрчимжүүлж байх том чухал дипломат арга мөн.
Энэ он бол бас ч Хятад Улс Африкийн орнуудтай дипломат харилцаа тогтоосоны 50 жилийн ой болно. Энэ бол Хятадын "Африкийн он" гэж олон нийт үзэж байна.
Айлчлалын хугацаанд Хү Жиньтао гурван орны төрийн тэргүүн нартай тус тус хэлэлцээ хийж, гурван орны бусад удирдагчид болон нийгмийн зүтгэлдэттэй уулзаж, эдийн засаг худалдаа, соёл, эмнэлэг зэрэг салбарын хоёр талын хамтын ажиллагааны хэлэлцээнүүдэд гарын үсэг зурах юм байна. \Ч.Гантөмөр орчуулж, Л.Буянтогтох хянав\
|