• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-19 15:34:05    
Настайчууд биеийн тамирын дасгал хийхдээ анхаарах зүйлүүд

Хятадын Олон Улсын Радио

    Жилийн өнгө хавартаа гэж хуучилдаг байсаныг санаж байгаа биз. Сар шинэ өнгөрөөд хаврын урин наашлахтай зэрэг тун олон настайчууд өглөө эрт босч биеийн тамирийн дасгал бэлтгэл хийж эхэлдэг байна. Биеийн тамирийн дасгал бэлтгэлд идэвхтэй оролцох нь бие сэтгэлийн тэнхээ сэлбэж, урт наслан удаан жаргахад тустай байдаг боловч насны эрхээр биеийн тамир тэнхээ суларч байгаа хүмүүс биеийн тамирийн дасгал бэлтгэл хийхдээ ийм дөрвөн зүйлийг анхаарах хэрэгтэйг мэргэжилтэн нар санал болгож байна.

    1. Биеийн тамирийн дасгал бэлтгэл хийх цаг хугацаа болон хэмжээг хэтрүүлэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Өвлийн улиралд бишгүй олон настайчуудын биеийн тамирийн дасгал бэлтгэл хийх нь харьцангуйгаар их цөөрдөг байна, иймээс хавар болохтой зэрэг биеийн тамирийн дасгал бэлтгэл хийхдээ булчин шөрмөс, үе мөчөө алгуур аажмаар хөдөлгөж эхлэх бөгөөд ширүүн хөдөлгөөн хийхийг цээрлэх хэрэгтэй.

    2. Дэндүү эрт босохгүй байхыг анхаарах хэрэгтэй. Хавар хатуу, намар баян. Хаврын тэнгэр хайс хуйс гэж хуучилдагийг санахад илүүдэхгүй юм. Хаврын цагт өглөө оройдоо нэлээд хүйтэн уур амьсгалтай, агаарын холимог элемент нь ч элбэг байдаг болохоор зүй зохистой дасгал бэлтгэл хийх нь чухал, нар ургаад агаар бүлээсхэд ирхээр нүүрс төрөгчийн давхар исэл нь шингэрэх болно, энэ үе бол нэлээд тохиромжтой цаг хугацаа юм.

    3. Биеийн тамирийн дасгал бэлтгэл хийхээсээ өмнө жаахан хоол идэх нь биед ашигтай. Настайчуудын биеийн чадавх нь харьцангуй тааруухан, бодисын солилцоо нь ч удааширсан байдаг. Биеийн тамирийн дасгал бэлтгэл хийхээсээ өмнө жаахан бүлээн сүү уух ч юм уу жаахан боорцог идвэл, усны элемент, биеийн илчийг нэмэгдүүлж, цусны эргэлтийг түргэтгэдэг. Харин хэтэрхий их идэж уухгүй байхыг анхаарч, идэж уусаныхаа дараа бас жаахан амарч байгаад Биеийн тамирийн дасгал бэлтгэлээ хийж эхлэх хэрэгтэй юм.

    Биеэ дулаахан байлгахыг анхаарах хэрэгтэй. Биеийн тамирийн дасгал бэлтгэл хийсэний дараа бие бүлээсээд ирдэг, энэ үед биеэ дулаалах арга хэмжээ авахгүй юм бол амархан жиндэж ханиад томуу хүрэх болно. Бие төдийл чийрэг бус хөгшин буурлууд биеийн тамирийн дасгал бэлтгэл хийх явцдаа болон дасгал дууссаны дараа биеэ дулаалахыг анхаарч, дасгал бэлтгэлийн явцдаа салхинд цохиулахаас сэргийлэх хэрэгтэй юм.\Л.Буянтогтох орчуулав\