• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-19 15:46:08    
Хүн амаар нилээд цөөн үндэстний цөөнхийн соёлыг идэвхтэй хамгаалж байна

Хятадын Олон Улсын Радио

    Хятад улс тавин таван үндэстний цөөнхтэй юм. Үүнд хүн ам нь 100 мянгад хүрэхгүй 22 үндэстний цөөнх бий. Юүнь Нань мужийн Бүлан үндэстэн, Гуан Шигийн Жин үндэстэн зэрэг нь хүн амаар 100 мянгад хүрэхгүй үндэстэн юм. Эдгээр үндэстний оршин амьдарч байгаа газар нутаг нь бага, хүн ам нь хэт цөөн байдагаас гадны нөлөөд хялбархан нөлөөлөгдөж, үндэстний соёл, өв уламжлалыг хамгаалах талаар хүчин мөхөсдсөн ноцтой бэрхшээлд тулгарсан байна.

    Сүүлийн жилд Хятад улс хүн амаар хэд цөөн үндэстний цөөнхийн хөгжлийг тэтгэн дэмжихэд анхаарлаа хандуулж, өнгөрсөн оноос эхлэн таван жилд багтаан нэг тэрбум 600 сая юанаар санхүүжүүлж, эдгээр үндэстний хөгжлийг дэмжнэ гэж Хятадын засгийн газар амлалт хийж, хүн ам нилээд цөөн эдгээр үндэстний цөөнхийн төвлөрөн суугаа гурван зуу гаруй ядуу тосгоныг тэтгэн дэмжих төлөвлөгөөнд хамруулсан байна.

    Гуан Шигийн Фан Чэнган хотын орлогч дарга ноён Линь Шин бол Жин үндэстэн юм. Хүн амаар цөөн үндэстний цөөнхийг хамгаалан дэмжих засгийн газрын арга хэмжээг тэр талархан дэмжиж байна. Тэрээр хэлэхдээ, хүн амаар цөөн 22 үндэстний цөөнхийн хөгжилд дэмжин туслах эрч хүчнээ нэмэгдүүлэхээр төр засагаас шийдсэн. Манай Жин үндэстэнд 30 сая юаний санхүүгийн тусламж олгоно. Энэ хөрөнгө мөнгөөр Жин үндэстний музей болон экологийн музей байгуулах болно гэжээ.

    Жин үндэстэн бол Вьетнамын голлох үндэстэн юм. Хятадын Гуан Шигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районд 20 мянга шахам Жин үндэстэн бий. Гуан Шигийн Фан Чэнган хотын "Жин үндэстний гурван арал" бол Хятадын Жин үндэстэн төвлөрөн суугаа нутаг юм. Газар зүйн байршлалаас болж эндэх нь Жин үндэстний соёлоо бүрэн бүтнээр нь хамгаалж, одоод хүрч иртэл таван мянга гаруй ширхэг Жин үндэстний эртний үсэг бичгийг хадгалсаар байна. Өнөө Гуан Шигийн Жин үндэстний уламжлалт баярыг улсын биет бус соёлын өвийн жагсаалтад оруулахаар өргөдөл дэвшүүлж , Жин үндэстний өвөрмөц хөгжмийн зэмсэг--ганц утасат хуурыг хамгаалалтад авч ашглан дэлгэрүүлж байна:

    Хятад улсад болон хөрш зэргэлдээ улс оронд нутаглан амьдарч байгаа үндэстний цөөнхийн соёл нь Хятадын болон хөрш орон цаашилбал бүх хүн төрөлхтний хамтын соёлын өв мөн. Түүнийг хамгаалан хөгжүүлэхэд Хятадын засгийн газар, иргэдийн байгууллага, уг үндэстний ард түмний хамтын хүчин чармайлт шаардагдах төдийгүй эдгээр хөрш орнуудтай солилцоо хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх шаардлагтай юм. Хятад улс болон эдгээр хөрш орон хоорондын үндэстний цөөнхийн соёлын хөгжил цэцэглэл нь Хятад улсын хөрш оронтойгоо найрсаг харилцаа хөгжүүлэхэд тулын чухал ач холбогдолтой юм. /Урангоо орчуулж бэлтгэв/