• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-19 10:00:10    
Хү Жиньтао Америк хүрч төрийн айлчлал хийж байна

Хятадын Олон Улсын Радио

    Америкийн Ерөнхийлөгч Жорж Бушийн урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 18-ны өдөр Америкийн баруун нутгийн Сеаттел хотод хүрэлцэн очиж, Америкт хийх 4 хоногын төрийн айлчлалаа эхлүүлсэн байна.

    Хү Жиньтао онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ: Хятад Америк бол агуу их орон, өргөн хүрээнд хамтын ашиг сонирхол болон хамтын ажиллагааны үндэс суурьтай бөгөөд дэлхийн энх тайвань хөгжилд тус дөхөм үзүүлэх хамтын үүрэгтэй юм. Эрүүл саруул тогтвортой, хэлбэрэлтгүй хөгжиж байгаа Хятад Америкийн харилцаа нь хоёр орны ард түмэнд буян хийх төдийгүй Ази Номхон далайн бүс нутаг жич дэлхийн энх тайван тогтвортой байдал болон цэцэглэл хөгжилд ашигтай юм гэжээ.

    Хү Жиньтао хэлэхдээ: Хятад Америкийн харилцаа болон хоёр орны хамтын ашиг сонирхолд холбогдсон чухал чухал асуудлаар Америкийн Ерөнхийлөгч Буштай санал бодлоо солилцохыг би хүсэн хүлээж байгаа бөгөөд Америкийн олон салбарын зүтгэлтэдтэй уулзаж, хоёр орны ард түмэн хоорондын ойлголцлого найрамдлыг зузаатгахыг хүсэн хүлээж байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав\