Хятадын оюуны өмчийн эрхийг хамгаалах салбарын албаны хүн 19-ний өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын засгийн газар өнөө оюуны өмчийн эрх бүхий компьютерийн программ хэрэглэх ажлыг нааштай ахиулж, программ хулгайлах үйл ажиллагаанд эрс цохилт өгч байна гэжээ. Гадаадын хэсэг байгууллга Хятад улсад компьютерийн программ хулгайлан хийх үзэгдэл ноцтой оршиж байга гэж зэмэлж байгаа нь үндэс суурьгүй юм гэж тэд илэрхийлсэн байна.
Америкийн худадлдааны компьютерийн программын холбооны нийтэлсэн Хятадын компьютерийн хулгайгаар хийсэн программ хэрэглэж байгаа хэмжээ 88 – 94 хувьд хүрч байна гэсэн тоо баримтыг 19-ний өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын албаны хүмүүс няцаасан байна. 2005 онд Хятадын компьютерийн программын зах зээлийн цар хэмжээ 390 тэрбум юаньд хүрсэн байна. Хятадын хулгайгаар хийсэн компьютерын программ хэрэглэж байгаа хэжмэээ 90 хувьд хүрч байаа юм бол энэ нь Хятадын компьютерын программын зах зээлийн нөөц цар хэмжээ нь Хятадын үндэсний үйлдвэрлэлийн нийт хэмжээний дөрвний нэг хувь шахамыг эзэлж байна гэсэн үг юм. Энэ нь Хятадын байдалтай илт нийцэхгүй байна гэж тэд нар илэрхийлсэн байна.
Хятадын зохиогчийн эрхийн хэрэг эрхэлсэн үндэсний газрын төлөөлөгч Ван Зычян хэвлэлийн бага хурал дээр танилцуулж хэлэхдээ, Хятадын засгийн газар оюуны өмчийн эрх бүхий компьютерын программ хэрэглэх ажлыг ахиулж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Хятадын засгийн газар мэдээллийн чухал чухал төсөлд цөм оюуны өмчийн эрх бүхий компьютерын праорамм хэрэглэж байна. Хятадын засгийн газрын оюуны өмчийн эрх бүхий компьютерын программ хэрэглэх ажлыг ахиулах ажил нь манай цомогтхол программ, системын программ, мэргэжлийн программ үндсэндээ оюуны өмчийн эрх бүхий программ болж, түгээмэл хэрэглэж байгаа программын нэг хэсэг нь оюуны өмчийн эрх бүхий программ болсон үндэс дээр хийгдэж байгаа юм гэжээ.
Хятадын засгийн газрын салбарын хэрэглэж байгаа нь цөмөөрөө оюуны өмчийн эрх бүхий компьютерын программ гэж батлан хэлж чадахгүй ч гэсэн үүнийг үндсэндээ биелүүлсэн гэж хэлж болох юм. Үүнээс гадна засгийн газрын салбарт оюуны өмчийн эрх бүхий компьютерын программ хэрэглүүлэх ажлыг ахиулах талаар Хятадын засгийн газар их ажил хийсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдэд ч оюуны өмчийн эрх бүхий компьютерын программ хэрэглүүлэх ажлыг нааштай ахиулж байна гэж Ван Зычян хэлсэн байна.
Хятадын Оюуны өмчийн эрхийг хамгаалах үндэсний газрын орлогч дарга Жан Чинь хэлэхдээ, засгийн газар болон аж ахуйн нэгжүүдэд хулгайгаар хийсэн программ хэрэглэх асуудлыг сайтар хязгаарласан боловч үнэн бодитойгоор хэлбэл, Хятадыг программын зах зээл дээр өнөө хулгайгаар хийх үзэгдэл тодорхой хэмжээгээр оршиж байна. үүнд чиглүүлэн Хятадын засгийн газар суртал ухуулга хийж хүмүүжүүлэх, зах зээлийг цэгцлэн сайжруулах зэрэг арга хэмжээ авч байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Оюуны өмчийн эрхтэй программ хэрэглэх ажил бол зөвхөн Хятад улсад нүүрлэж байгаа асуудал биш, харин дэлхий дахинд нүүрлэж байгаа асуудал юм. Үүнд хэсэг үндсэн дамнасан, сүлжээгээр хулгайлах асуудал ч оршиж байна. Иймээс бид дэлхий олон орон хулгайн программд цохилт өгөх талаар хамтран ажиллахыг хүсч байна гэжээ.
Энэ хэвлэлийн бага хурлыг хийж байгаа үеэр Хятад улсын дарга Хү Жиньтао Америкт Микрософтын ерөнхий захирал Билл Гаестай уулзаж байсан юм. Энэ талаар Хятадын Оюуны өмчийн эрхийг хамгаалах үндэсний газрын төлөөлөгч Ван зычян хэлэхдээ,
Дарга Хү Жиньтао болон Билл Гаес яриа хэлэлцээ хийсэн нь Хятад улсад хойшид хулгайн программын асуудал байхгүй боллоо гэсэн хэрэг биш, харин Хятадын засгийн газрын энэ талын байр суурийг тодорхойлж, гадаадын хөрөнгө оруулагчдад Хятадын шийдвэр зорьгийг ойлгуулж, Хятадын засгийн газар тасралтгүй хүчин чармайлт гаргаж энэ асуудлыг зохицуулж чадна гэснийг итгүүлэхийн төлөө юм гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|