Монгол улсын Ховд аймгийн Булган сумын Далт багийн өндөр настан, багш Жумбайн Буяндай бол манай радиогийн сонгосч юм, тэрээр манай нэвтрүүлгийн байнга сонсон, манай редакцтай олон жилийн турш хэлхээ болбоотой байж ирсэний нэг нь, тэрээр маань бас Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, шүлэг яруу нарууллаа өөрийн орны хэвлэл дээр нийтэлж байжээ. Өнөөдөр түүний бичсэн "Улаанбаатар минь сайхан" шүлгийг та бүхнийхээ хүртээл болгож байна. Энэ шүлэгийг тэрээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсны 355 жилийн ойд зориулан бичсэн аж. Шүлэгтээ тэрээр маань борогжуун хэл хэллэгээр Улаанбаатарт хүндэтгэл бишрэлтэй байдгаа бичсэн байгаа юм.
Улаанбаатар минь сайхан
Зохоогч Жумбайн Буяндай
Сайн байна уу, Улаанбаатар минь Сарьдаг алтайн чанадаас Санаж мөрөөдсөн хүү чинь Шүлэг юугаа өргөж ёслоё. Оюутан залуу насандаа Очиж амьдарсан Улаанбаатар минь Холдох тусам сэтгэл минь Хайрт эх минь шиг бодогдох юм шиг даа. "Улаанбаатар" зочид буудал Усан сан, оргилуур, номын сан Ухаант Лениний сүрлэг хөшөө Сэлбийн гол, оютны байр Олон жилийн дараа ч Ойр дотно санагдах юм Дуучин Цэцгээ,Хүрлээгйин Дуу цуурайтсан тайзнууд Бадамдорж, Очиржав, Пүрэвсүрэнгийн Баян тансан шүлгүүд Бужгар, Хайнзан, Лхамхүүгийн Жүжиглэж байсан танхимууд Одоо ч надад тодорхой Ойнд минь бууж байна. Анханы дуу "Багшийн алдр"-аа хэвлүүлэхэд минь Авсан шагнал нь цалинтай минь тэнцэж Урам сэргээж пиовдаж явсан үе Ухаан бодлоос минь гарахгүй юм аа. Улаанбаатар сайхан, сайхан Учир явдлууд бүгд л бий. Өнгө бүрийн гэрлүүд Цэцэг адил чимэглэгдсэн Өндөр саруул байрууд Хаа сайгүй сүндэрлэж байна. Өргөн саруул талбай дээр Төрийн ордон суурьлаж Тэр ордны орой дээр Төрийн далбаа намирч байгаа. Зай хөө, Улаанбаатар минь Түүх дурсгалын хөшөөтөй Таримал ногоон цэцэрлэгтэй Улсын их дэлгүүртэй Урлагийн үзвэр кинотой Зурагтын өндөр цамхагтай Хүний хэрэгцээ хангах Хүнд хөнгөн үйлдвэрүүдтэй. Дэлхийд ховор бурхадтай Дээдэс өвгөдийн минь заяатай Эрдэмд шамдах танхимтай Эргэлдэн бүжиглэх ордуудтай. Амим чихэрээс эхлээд Арих пиво умдаатай Айлчин зочиноо дайлах Олон дэлгүүр гуанзтай. Алт, мөнгө, хүрэл медалт Нэр цуутай тамирчидтай Үнэхээр дутах юмгүй Миний сайхан Улаанбаатар аа. Зэй хөө, Дөрвөн уулсаа чимсэн Азийн цагаан дагини Дөрөөн дээрээ өндийсөн Сүхбаатар жанжны хөшөө Дэлхийн гүрэнтэй харьцаж Нэрээ мандуулж явна Дэлгэр сайхан Монголын ууган нийслэл хотоо оо. \Номин бэлтгэв\
|