1. Хятадын нефтийн компани анх удаагаа олон улсын нефтийн агуулхын цар хүрээнд орж байна
Синь хуа хорооны мэдээ, Хятадын нефть, байгалийн хийн ХХК-с мэдээлснийг үзвэл, уг компаний нэг салбар компани нь Сингапурын нэг дэлхийн хэмжээний нефтийн том агуулхын төсөлд хувьцаа эзэмших болсон байна.
Энэ бол Хятадын нефть, байгалийн хийн ХХК олон улсын нефтийн нөөцийн салбарт анх удаа хөрөнгө оруулж байгаа бөгөөд бас ч анх удаа гадаадын том хэмжээний нефтийн агуулхын бүтээн байгуулалтад оролцож байгаа болно.
Мэдээний эх сурвалжаас үзвэл, уг нефтийн агуулахд Сингапурын нэг хувийн компани хөрөнгө оруулсан юм байна. Үүнд Хятадын уг компани 35 хувийн хувьцааг худалдан авсан бөгөөд энэ нь бараг 160 сая ам.доллар болох юм байна. Уг төслийг 2007 онд байгуулж дуусгах бөгөөд ашиглалтад оруулах болно. Уг агуулхад дизель, нефть, чулуун тос зэрэг нефтийн бүтээгдэхүүн 200 тонн нөөцөлж болох юм байна.
2. 2005 онд Хятадын банк, үнэт цаас, даатгал үэрэг салбарт 12 тэрбум гадаадын хөрөнгө ашигласан байна
Манай радиогийн мэдээ, Хятадын худалдааны яамны тун саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2005 онд Хятадын банк, үнэт цаас, даатгал зэрэг салбарт Хятадын болон гадаадын хөрөгө оруулсан банк, даатгалын компани зэрэг 18 аж ахуйн нэгжийг шинээр байгуулхыг батлах зөвшөөрч, будитай оруулсан гадаадын хөрөнгө нь 12 тэрбум ам.доллараас давсан юм байна.
Худалдааны яамны нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2005 онд Хятадад шинээр байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 44000 –с давж, будитай ашигласан гадаадын хөрөнгийн хэмжээ нь 72 тэрбум ам.доллараас давсан юм байна.
3. Хятадын яадууг тэтгэх төлөвлөгөө Дэлхийн банкны яадууг буруулах үлгэр жишээнд орсон байн
Синь хуа хорооны мэдээ, Хятадын яадууг тэтгэх төлөвлөгөө болон эдийн засгийн хөгжлийн хэлбэр нь тун саяхан хэвлэгдсэн Дэлхийн банкны "Бүх дэлхийн хэмжээн дэх яадууг буруулах төлөвлөгөө" гэдэг номд орсон байна.
Уг номд орсон Хятадын яадууг буруулах төсөл бол Хятадын өнгөрөгч зууны ирээд оноос эхлэн хэрэгжүүлсэн 8 жилийн хугацаа зарцуулж, 70 сая хүний гэтэс цатгалан байх асуудлыг зохицуулах төрийн төсөл болох юм. \ Г. Сайн-Өлзий бэлтгэв\
|