• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-20 16:53:55    
Күн Зи болон Сүнь Зийн нутаг

Хятадын Олон Улсын Радио

    Шаньдүн мужийн түүхэнд Хятадын соёлд төдийгүй цаашлаад дэлхийн соёлд ч ихээхэн нөлөө үзүүлсэн олон эрдэмтэн гарч билээ. "Суут богд" гэж алдаршсан агуу их сэтгэгч, соён гэгээрүүлэгч, улс төрч, Күн Зи 2500 гаруй жилийн өмнө Шаньдүн мужийн баруун өмнөд нутгийн Чюйфү хотод мэндэлсэн юм. Түүний үүсгэн байгуулсан Күн Зийн сүргаал нь Хятадын уламжлалт соёлын тулгуур болж, өнөөг хүрч ирдэл дэлхий дахинд гүн үр нөлөө үзүүлж, тэрээр дэлхийн 10 том сэтгэгчийн тэргүүнд жагсаагдсаар байгаа юм.

    "Цэргийн эрдэмд мэрэгшсэн суут хүн" гэж алдаршсан Хятадын эртний цэргийн нэрт эрдэмтэн Сүнь Ү ч Хатан голын гурвалжин хойгийн районд мэндэлсэн байлаа. Түүний бичсэн "Сүнь Зийн цэргийн эрдэм" гэдэг бүтээл нь дотоод гадаадын цэргийн салбар болон аралжааны наймааны салбарынхны эрхэмлэн дээдэлсээр байгаа сонгодог бүтээл юм. Шаньдүн мужийн түүхэнд бас Күн Зийн сургаалын төлөөлөгч болох Мэн Зи, Зэн Зи, Мө Зийн сургаалыг үүсгэн байгуулсан Мө Зи, Бомбын сургаалын төлөөлөгч болох Жуан Зи, Чи улсын нэрт түшмэл, нэрт эдийн засагч Гуань Зи, байлдаант улсын үеийн одон орон судлалын нэрт эрдэмтэн Гань Дэ, "Нийт иргэдийн гарын авалга" гэсэн бүтээлээрээ хорвоо д нэр гарсан эртэний хөдөө аж ахуйн эрдэмтэн Жя Сыше, эртэний шинжлэх ухааны эрдэмтэн Сы Шэнжи, "Сүнь Биний цэргийн эрдэм" гэдэг бүтээлээрээ нэрд гарсан эртний цэргийн эрдэмтэн Сүнь Бинь, оюун ухааны бүрэлваа гэж Хятадынхны үнэлдэг гурван улсын үеийн нэрт түшмэл Жү Гэлян, "Вэнь шинь дяо лүн" гэдэг бүтээлээрээ хорвоод алдар мандсан утга зохиолын онолчи Лиү Ше, Сүн улсын үеийн нэрт яруу найрагчдын төлөөлөгч болох Синь Чижи болон Ли Чинжао, Манж Чин улсын үеийн нэрт утга зохиолч, "Ляо жай жи и" гэдэг өгүүллэгийн зохиолыг бичсэн Пү Сүнлин, "Бичгийн богд" гэж алдаршсан зүүн Жинь улсын үеийн нэрт уран бичээч Ван Ижи, Тан улсын үеийн нэрт уран бичээч Янь Жэньчин, Сүн улсын үеийн нэрт зураач, "Ханшинд гол дээр" гэдэг хорвоод давтагдахгүй зургийг зурсан Жан Зэдуань нарын зэрэг үй олон түүхэн нэрт хүмүүс бүр эндээс мэндэлсэн билээ. Шинэ Хятад улс байгуулалдсанаас хойш Шаньдүн мужиас залуучуудын үлгэр жишээ Жан Хайди, удирдах боловсон хүчний үлгэр жишээ Күн Фаньсэнь нарын зэрэг бүх Хятадад маш их нөлөөтэй үлгэр жишээ хүмүүс их олноор цолгорон гарсан юм.