Сайн байцгаана уу, Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакциас бямба гараг болгонд эрхлэн явуулдаг дуу хөгжмийн тусгай нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтган золгож байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Өвөр монголын ардын дууны доторхи сэтгэл уянгийн дуу-г танилцуулах болно.
Аливаа уцрал дохиол, үзэгдэл төрөгдлөөс үүссэн баярлах, гомдох, хөрөлдөх, хилиннэх, тэрчилэн аав ээжээ санаж, ах дүү төрөл, амраг хонгороо санан мөрөөдсөн утга бүхүй дуунуудыг сэтгэл уянгийн дуу гэдэг юм. Одоо та бүхэндээ сэтгэл уянгийндууны доторхи янаг амрагийн уянгийн дуу болон ээж ааваа санан мөрөөдсөн уянгийндуу-г танилцуулья.
1. янаг амрагийн уянгийн дуу: амраг хонгороо санаж, янаг дурлалын эрх чөлөөг хүссэн дуунууг зааж байна. Жишээлбэл, ардын дуу "Янзаган зээрт"-д ингэж дуулдаг байна:
"Янзаган зээрт уяандаа Янагийн сэтгэл чамдаа Армаг бор архалгаандаа Амрагийн сэтгэл чамдаа. Үнэгэн чихтэй морийг Олж унах хялбар Үнэн сэтгэлийн амрагийг Олж ханилах бэрх........."
2. ээж ааваа санан мөрөөдсөн уянгийн дуу: ээжийн энэрэл аавын ачыг дурсан мөрөөдөж, сэтгэлийн угаасаа ундруулсан уянга бүхүй дуунуудыг заана. Жишээлбэл ардын дуу "Эхийн хайр"-д ингэд дуулдаг байна:
"Бөмбөр бөмбөр модонд Бүргэд суугаад эргэнэ дээ Бөрөнхий биеийг минь өсгөсөн Ээжийнхээ ачыг яанам бэ? Сагалгар сагалгар модонд Шаазгай шувуу шагшана хөө Сайхан биеийг минь өсгөсөн Ээжийнхээ ачыг яанам бэ. Хар хадны энгэр дээр Халиун цагаан цэцэг бэ Харанхуй шөнөөр хөхүүлсэн Ээжийнхээ ачыг яанам бэ......."/Хүчит бэлтгэж редактарлав./
|