Хятадын банк аж ахуйн нэгжүүдийн анхны груп бол Харбин хотын Дө Нэн груп болно. 1987 оны 1-р сарын 14-ний өдөр, энэ групийн аж ахуйн нэгжүүд болон банк санхүүгийн салбарынхан анха удаагаа Харбинд хуралдаж, Хятадын олон газарт байгаа 17 гишүүн байгууллага болон Хятадын банк, Худалдаа үйлдвэрийн банк, Хөдөө аж ахуйн банк, Барилгын банк зэрэг банкийн мэргэжилтэд, удирдлага нар Дө Нэн банк аж ахуйн нэгжүүдийн групийн банкууд хийгээд аж ахуйн нэгжүүдийн харицан хуваарлах болон өөрчлөлтийн төслийг авч хэлэлцёэн байна.
Район сундалсан банк санхүүгийн хамгийн том груп: Хятадын район сундалсан банк санхүүгийн хамгийн том груп бол 1985 оны 2-р сарын 10-ны өдөр Ү-ханьд байгуулагдсан Чан Жян банк санхүүгийн итгэмжийн компанийн груп болно. Энэ банк санхүүгийн групд Хөхмөрний эрэг дагуугийн дээд урасгалын Чүнчин хотоос доод урасгалын Шанхай хүлтэл оролцож, Ваньшянь, И-чан, Шааши, Ү-хань, Хуанши, Жюжян, Аньчин, Ү-хү, Жэньжян, Наньтүн зэрэг 13 хотын худалдаа үйлдвэрийн банк оролцсон байна.
Банк санхүүгийн анхны компани: Хятадын банк санхүүгийн анхны компани Гадаад валютийн удирдлагын үндэсний газрын зөвшөөрөлтэйгээр 1986 оны 8-р сард Шэньжэний эдийн засгийн онцгой районд байгуулагдсан байна. Энэ банк санхүүгийн компани нь гадаад валютийн хадгаламж хүлээн авдаг бөгөөд гадаад валютийн ажил төрөлд банк санхүүгийн бусад төрлийн үйлчилгээ хангадаг байна.
Хувьцааны дүрэм хэрэгжүүлсэн банк санхүүгийн анхны байгууллага: Хятадын хувьцааны дүрэм хэрэгжүүлсэн банк санхүүгийн анхны байгууллага бол Чүнчин хотын Юй Жүн итгэмжийн хувьцаат хязгарлагдмал компани болно. 1986 оны 12-р сарын 26-ны өдөр тус комдани нь нийгэм нийтэд илээр арван сая юаний хувьцаа арилжаалсан байна.
Хувийн хэвшлийн банк санхүүгийн анхны аж ахуйн нэгж: Хятадын хувийн хэвшлийн банк санхүүгийн анхны аж ахуйн нэгж бол Хятадын Ардын банк болон Гадаад валютийн удирдлагын үндэсний газрын батлан зөвшөөрсэн, 1986 оны 8-р сард албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн Шанхайгийн Ай Жянь банк санхүүгийн хөрөнгө оруулалтын итгэмжийн компахи болно. Тус компани байгуулагдсаны дараа эдийн засгийг хөгжүүлж, мөнгийг тогтвортой болгох явдлаар зорилтоо болгож, их хэмжээгээр хөрөнгө мөнгө хуримтуулан, хөрөнгө мөнгөний гүйлгээнд тус дөхөм үзүүлж, хөрөнгө мөнгөний эргэлтийн хэмжээг дээшлүүлж, Шанхайн банк санхүүгийн зах зээлийг хөгжилтэй болгосон байна.
Шинэ техникийн эрэсдэлийн хөрөнгө оруулалт хийдэг Хятадын хэмжээний банк санхүүгийн анхны тусгай аж ахуйн нэгж: Хятадын шинэ техникийн эрэсдэлийн хөрөнгө оруулалт хийдэг Хятадын хэмжээний банк санхүүгийн анхны тусгай аж ахуйн нэгж бол 1985 оны 12-р сарын 28-ны өдөр Бээжинд байгуулагдсан бөгөөд 1986 оны 1-р сарын 11-ний өдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн Хятадын шинэ техникийн ажил төрлийн хөрөнгө оруулалтын компани болно. Энэ компанийн гол ажил төрөл бол дээд шинэ техник болон түүний хэрэглээний талаар эрэсдэлийн хөрөнгө оруулалт хийж, дээд шинэ техникийг хамгийн түргэн хурдаар үйлдвэрлээлд шилжүүлэх явдал болно. \М.Цэцэн бэлтгэв\
|