• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-24 17:55:34    
Тамхи шивших уушигны чадавхыг муудуулдаг

Хятадын Олон Улсын Радио

     Тамхи татах нь уушигны ажиллагааг муугаар нөлөөлж байгааг өвчиний зүйн үндэслэлд холбогдуулж үзвэл, тамхины утааны хортой бодис нь амьсгалын замын дотоод бүрхэвчинд наалдаж, энэ нь өдөр хоногийн удаанд зузаараад өвчин үүсгэдэг байна. Тамхи татах хэмжээ нь хичнээх их, он жил нь хичнээн урт болох тутам шархлуулах хэмжээ нь төлий чинээн их, уушигны чадавхыг улам муугаар нөлөөлдөг байна. Үүний зэрэгцээ тамхи татагч ямар нэг уушигны өвчинд нэрвэгдсэнээ мэдхээс өмнө амьсгалын замын нэхдэс шархалж, чадавх нь буурсан байдаг. Шархласан хэмжээ нь аажмаар даамжрах тутам амьсгалын зам явцуурч, амьсгал гүйхэд ноцтой харшилж, эцэстээ уушигны чадавхыг бүхэлд нь муудуулдаг. Илрэл нь гэвэл ширүүн хөдөлгөөн хийвэл цээж багтран, амьсгаа цухалдаж, улмаар мөгөөрсөн хоолойн архаг үрэвсэлийг даамжруулж, цаашилбал уушигны хий хаван болон уушигнаас үүсэлтэй зүрхний өвчинд нэрвэгдүүлдэг.

    Дотоод гадаадын судалгаа шинжилгээний үлэмж олон материалаас үзвэл, уушигны чадавх муудсан байдлыг дахиж сайжруулж чадах эсэх нь голцуу тамхи татсан цаг хугацаа болон хэмжээгээр шалтгаалана. Өдөр бүр 20 ширхэг тамхи татахгүй юм уу тамхи татсан хугацаа нь 10 жил болоогүй хүн хэрэв тамхи татахаа зогсож чадвал уушигны чадавхиа сэргээн сайжруулж болох бөгөөд тамхи татахгүй байсан үеийнхтэйгээ ялгаагүй болгож ч болох юм. Хэрэв 15 жил тамхи татсан хүн харин эртхэн тамхи татахаа зогсвол амьсгалын замын хэсэг чадавхыг сэргээж болох юм. Өдөр бүр 20 ширхэгээс илүү тамхи татах юм уу тамхи татсан хугацаа нь 10 жилээс давсан байвал, тамхи татахаа зогсчихлоо ч гэсэн амьсгалын замын нэхдэсийн шархлаа анигдан эдгэхэд тун бэрхтэй байдаг. Иймээс уушигны чадавх ерөөс бүрмөсөн сэргэж хэвийн байдалдаа орж чадахгүй юм.

    Тамхины хорын уушигны чадавхыг муугаар нөлөөлхөөс зайласхийхийн тулд хамгийн сайн арга нь тамхиа нэн даруй хаях явдал болно, хэдий эрт хаявал үр ашгийг нь төдий эрт хүртэх болно. Үүний зэрэгцээ, их удаан жилээр тамхи татсан хүн тамхи татахаа хаях нь амьсгалын замын шархлааг бүрмөсөн анагааж чадахгүй ч гэсэн бүхэл бүтэн уушигны ажиллагааг сайжруулахад бага ч гэсэн ашигтай нөлөө үзүүлж чадах юм. \Л.Буянтогтох орчуулав\