• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-24 18:58:18    
Доктор Хөхөө

Хятадын Олон Улсын Радио

    Өвөр монголын их сургуулийн монгол судлалын хүрээлэнгийн дэд форфессор, доктор Хөхөө бол 1962 оны 1-р сард Өвөр монголын Жирэм аймгийн Хорчин зүүн гарун дунд хошуунд төржээ. Тэрээр 1982-1986 оны хооронд Өвөр монголын их сургуулийн монгол хэл утга зохиолын дээд сургуульд суралцаж, 1989-1993 онд Өвөр монголын их сургуулийн монгол хэл бичиг судлах газарт суралцан, 1993 оны 7-р сард уран зохиолын аспирант төгсчээ. 1999-2003 онд Финланд Улсын Хельсинки их сургуулийн хэлний авианы дээд сургуульд суралцаж, 2003 оны 9-р сард хэлний авианы мэрэгжлээр доктор зэрэг хүртжээ.

    Доктор Хөхөө 1986-1999 онд Өвөр монголын их сургуулийн монгол судлалын хүрээлэнгийн монгол хэл бичиг судлах газар ажиллаж, 1999-2003 онд Финландад очиж суралцан, 2003 оноос одоо болтол Өвөр монголын их сургуулийн монгол хэл бичиг судлах газар ажиллаж бий.

    Тэрээр одоо олон улсын хэлний авианы шинжлэх ухааны нийгэмлэгийн гишүүн, Хятадын монгол хэл бичгийн нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, Хятадын үндэстний цөөнхийн хэл бичгийн нийгэмлэгийн гишүүн, дууны ухааны нийгэмлэгийн авиа, сонсох чадвар болон хөгжмийн дууны салбар нийгэмлэгийн гишүүн, Өвөр монголын өөртөө засах районы шинжлэх ухаан техникийн залуу ажилтадын нийгэмлэгийн байнгын хэрэг эрхлэгч, Өвөр монголын хэлний авианы нийгэмлэгийн гишүүн зэрэг нийгэмийн үүрэг тушаалыг хариуцаж байна.

    Доктор Хөхөө оюутадад орчин цагийн монголын хэлний хичээл, аспирантад туршилтын авиа зүй, байгалийн хэл авианы ойлголт зэрэг хичээл зааж бий.

    Тэрээр голцуу монгол хэлний туршилтын авиа зүй, орчин цагийн монгол хэл зэргийг судалдаг. Хөхөө гуай бас улсын байгалийн шинжлэх ухааны сангийн төсөл, Боловсролын яам болон Өвөр монголын их сургуулийн гадаадад суралцасан эрдэм боловсролтой чадвартадын шинжлэх ухаан судалгааны хэрэгжигдэх төсөл зэргийн судалгааны төслүүдийг хариуцан хийж бий.

    Доктор Хөхөө Өвөр монголын их сургуулийн гавьяат эрдэмтэн Чойжинжав гуайтай хамтарч бичсэн "Монгол хэлний авианы дууны ухааны шинжлэл" зэрэг 3 тусгай бүтээл, дотоод гадаадад нийтэлсэн 30-аад эрдэм шинжилгээний өгүүлэлтэй юм.

    1999 онд Хөхөө монгол хэлний авианы залгацын холбогдох асуудлаар өгүүлэл бичиж, Хятадын монгол хэл бичгийн нийгэмлэгийн 8-р хугацааны оны хурлын 2-р шагналыг хүртжээ. 1999 оны 9-р сард хүн болон машин монгол хэлээр ярилцах явц дах авианы асуудлын судалгаанаараа Өвөр монголын их сургуулийн шинжлэх ухаан техникийн дэвшилтийн 2-р шагнал хүртсэн байна.