• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-24 17:08:21    
Хятадаас Кенид суугаа элчин сайд Хятад Кенийн харилцааны талаар ярьсан байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

    Хятад улсын дарга Хү Жиньтао 27-оос 29-ний өдрүүдэд Кени улсад төрийн айлчлал хийнэ. Тун саяхан манай радиогийн сурвалжлагч Хятад Кений өнөөгийн харилцааны асуудалтай холбогдуулан Хятадаас Кенид суугаа элчин сайд Гүэ Чүнлигээс ярилцлага авсан юм.

     Элчин сайд Гүэ Чүнли хэлэхдээ, Хятад Кени хоёр орон нь дунд зууны үеэс аваад өнө удаан жилийн найрамдалт түүхтэй юм. 1405 онд Хятадын далайчин Жэн Хэ алс далайн флотыг удирдан Африкийн зүүн хэсгийн тэнгисийн эрэгт хүрч, боомтын хот Момбаса болон Малиндид айлчилсан байна. 1963 оны 12-р сарын 14-ний өдөр буюу Кенийг тусгаар тогтонолоо зарласнаас хоёрхон хоногийн дараа Хятад улс Кенитай дипломат харилцаа тогтоосон юм.Түүнээс хойш хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж ирлээ. Өнөө хоёр орны харилцаа түүхийн хамгийн сайн цаг үедээ байна гэжээ. Гүэ Чүнли цааш нь хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад Кени хоёр орны дээд хэмжээний харилцан айлчлал олширч, ихээхэн амжилтад хүрсэн байна. 2004 оны 10-р сард БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүэ Кенид айлчилсан юм. Үүнээс өмнө 2003 оны 12-р сард БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Хань Чидэ тусгайлан Кени орж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцсон юм гэжээ.

    Ноднины 8-р сарын 17-ний өдөр Хятад улсын дарга Хү Жиньтао Хятадад айлчилж ирсэн Кенийн Ерөнхийлөгч Мвал Кибакитай уулзахдаа, Хятад Африкийн найрсаг хамтын ажиллагааны харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх нь Хятадын дипломат бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Кенийг оролцуулсан Африкийн орнуудтай хамтаар Хятад Африкийн түншиллийн шинэ хэлбэрийн харилцааг нэн өндөр түвшинд ахиулахад Хятад улс бэлэн байна гэж мэдэгдсэн юм. Энэ оны эхээр Хятадын засгийн газар бас Африкийн талаар баримтлах бодлогын баримт бичиг нийтэлсэн байна. Дипломат албанд олон жил ажилласан Гүэ Чүнли уг баримт бичгийн талаар сэтгэл хангалуун байлаа. Тэрээр хэлэхдээ, 50 жилийн өмнө Хятад улс Египеттэй хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоож, Хятад болон Африкийн орнуудын дипломат харилцааг эхлүүлсэн юм. Энэ оны 1-р сард Хятадын засгийн газар "Африкийн талаар баримтлах бодлогын тухай баримт бичг"-ийг албан ёсоор нийтэлсэн байна. Энэ нь Хятадын засгийн газрын нийтэлсэн Африкийн талаархи бодлогын анхны баримт бичиг болох юм гэжээ.

     Элчин сайд Гүэ Чүнли хэлэхдээ, 50 жилийн турш олон улсын болон Хятад Африкийн тус тусын байдалд ихээхэн өөрчлөлт гарсан боловч Хятад Африкийн хамтран ажиллах үндэс суурь өөрчлөгдөөгүй юм. Хятад Африк хоёр тал бүр түүхэн шинэ нөхцөлд Хятад Африкийн уламжлалт найрамдлыг цаашид бадраан, хамтран хөгжих чин хүсэлтэй байна. Үүний зэрэгцээ Хятад Кени хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа ч түргэн хөгжиж байна гэжээ.

     Гүэ Чүнли хэлэхдээ, 2005 онд Хятад Кенийн худалдааны эргэлт 475 сая ам. долларт хүрсэн. Гэтэл хоёр жилийн өмнөх 2003 онд хоёр орны худалдааны эргэлт 180 сая ам долларт л байсантай харьцуулвал даруй гурав гаруй дахинаар нэмэгдсэн байна гэжээ.

    Гүэ Чүнли хэлэхдээ, өмнө нь Америкийн дуу хоолой зэрэг өрнөдийн гурван радио Кенид ажиллаж байна. ХОУР Найробид 91.9 FM радио албан ёсоор ажилуулснаас хойш Найробийн сонсогчид дорно дахины дуу хоолойг сонсдог болж, Найроби нь дорно, өрнийн соёлын харилцааны индэр болсон байна гэжээ./Э.Цогзолмаа орчуулж, Урангоо хянав./