• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-25 16:05:10    
Шанхай хот электрон хаягдмал барааг ерөнхийлөн ашиглах төхөөрөмж судлан гаргажээ

Хятадын Олон Улсын Радио

    Шанхай хотын зам харилцааны их сургуулийн байгаль орчины шинжлэх ухаан болон инжнерийн дээд сургууль саяхан электрон хаягдмал бодисыг дахин ашиглах техник тоног төхөөрөмжийн институт ажиллуулж, хаягдмал цахилгаан хэлхээг дахин ашиглалтад оруулж эхэлсэн байна.

    Манай орон нь гэр ахуйн цахилгаан бараа болон электрон бараа үйлдвэрлэж, хэрэглэдэг том гүрэн болоод байгаагийн зэрэгцээ мөн ч жил бүр саяас 2 сая тонны хаягдмал электрон бараа бий болж байгаа орон юм. Үүний дотор цахилгаан хэлхээний хаягдмал 50 мянгаас 100 мянган тонн байгаа бөгөөд жил бүр бас нэмэгдэж байгаа юм.

    Шанхай хотын зам харилцааны их сургуулийн лавортурт электрон хаягдмал барааг ерөнхийлөн ашиглах тоног төхөөрөмж судлан гаргаж, төрийн 9 зүйлийн патантын эрх авахаар өргөдөл дэвшүүлээд байгаа юм.
Электрон хаягдмал бараа энэхүү тоног төхөөрөмжөөр дамжин гарвал нонтог бодис болж, металл болон металл бус будис илгалдан гарч өөр өөрийн ашиглагдах газар руугаа дамжуулагдах болно.

    Электрон хаягдмал бараа бол дахин ашиглаж болох хоёрдох энерги байж болно. Мөн ч дахин ашиглах шаардлага ихтэй юм. Хаягдмал цахилгаан хэлхээнд металл их агуулагдаж байдаг болхоор хотын уурхай гэгдэг юм. Зарим хүний төсөөлж бодсноор, компьюторын эд ангийн 1 тонн хаягдал бодист алт 0.9㎏ агуулагдаж, 128.7 ㎏ зэс агуулагдаж, 270㎏ хуванцар бодис агуулагдаж, 58.5㎏ хар туглага агуулагдаж, бас бага хэмжээний паллади, цагаан алт зэрэг үнэт металл агуулагдаж байдаг. мөн мөнгөн ус зэрэг хорт бодис их хэмжээгээр агуулагдаж байна.

    Өнгөрсөнд манай орон энэхүү хаягдмал бодисыг шатаах буюу хүхэр хүчилд уусгаж, байжээ. Ингэж хийх нь металл олбурлаж болох боловч агаар мандал, хөрс шороо, усыг бохирдуулж, хүний биед их хор нөлөө учруулж байжээ. Энэхүү байдлыг арилгахын төлөө Шанхай хотын зам харилцааны их сургууль энэхүү төслийг хэрэгжүүлж, уг тоног төхөөрөмжийг амжилттай судлан бүтээсэн юм.