• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-25 16:33:41    
Хөхнуур Түвдийг холбосон төмөр зам ашиглалтад орвол аялал жуулчлалын шинэ шугам нээгдэнэ

Хятадын Олон Улсын Радио

    Энэ оны 7-р сарын 1-нээс Хөхнуур Түвдийг холбосон төмөр замыг ашиглалтад оруулахаар туршиж ажиллуулна гэж Хятадын Төмөр Замын Яам мэдээлсэн байна. Хөхнуур Түвдийг холбосон төмөр зам ашиглалтад орвол баруун хойт нутгийн "торгоны зам болон Будлаа ордон " холбогдож, Хятадын баруун бүс нутагт аялал жуулчлалын алтан шугам нээгдэх болно.

    Хөхнуур Түвдийн төмөр зам ашиглалтад орвол, "гадаадад гарахад хялбар, Түвд орох бэрхтэй" байдлыг тууштай өөрчилж, Түвдийн аялал жуулчлалын ажил төрөл "алтан цаг үед" орох болно гэж аялал жуулчлалын салбарын зүтгэлтэд үзэж байна.

    Хөхнуур мужийн төв Синингээс Түвдийн өөртөө засах районы төв Лахс хүртлэх төмөр замын нийт урт нь 2 мянгаад километр. Хөхнуур, Күньлүн уул, хөхшил, гурван мөрний эх авсан газар, түвдийн умардын тал нутаг, Будла ордон зэрэг Хятадад төдийгүй дэлхийд алдартай үзэмжит газрууд бий. Хөхнуур түвдийг холбосон төмөр зам дагаа говь тал, цаст үүлс зэрэг үзэмжит район болон түвд бөхөн, хулан, зээр зэрэг ховор амьтад байгаа.

    Өнөө Түвд Хөхнуур, Сы чуань, Юүньнань зэрэг баруун бүс нутгийн муж район нь Хөхнуур Түвдийн өндөрлөгийн аялал жуулчлалын нөөц баялагт маг их сонирхолтой байгаа. Түвд болон Хөхнуур нь аялал жуулчлалыг нээн хөгжүүлэх хэлэлцээр байгуулсан байна. Түвд, Сы чуань, Юүньнань нь "Сенгариягийн" аялал жуулчлалыг нээн хөгжүүлэх талаар анхаарлаа хандуулж, 10 жилийн дотор энэ 3 муж 50 тэрбум юаний хөрөнгө оруулж, "сенгария аялал жуулчлалын район" гаргахаар байгаа юм байна.