• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-25 16:55:50    
Дарга Хү Жиньтао Мароккогийн С.М.Ле Рои Мохаммед зургадугаартай хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио

     Мароккод төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 24-ний өдөр Мароккогийн нийслэл Рабатад ван Мохаммед зургадугаартай хэлэлцээ хийсэн байна.

    Хэлэлцээний явцад дарга Хү Жиньтао урт хугацааны турш Марокко нэг Хятад улсын бодлого баримтлан Хятадын нэгдлийн их үйлсийг дэмжиж ирснийг сайшаасан байна. Хоёр орны олон салбар дахь найрсаг хамтын ажиллагааг үргэлжлэн гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө Хятадын тал Мароккогийн талтай хамтаар хүчин чармайлт гаргана гэж дарга Хү Жиньтао тэмдэглэв. Үүнд Нэгд, үргэлжлэн дээд хэмжээнд харилцан айлчилж, хоёр орны засгийн газар, парламент, улс төрийн нам хоорондын харилцааг өргөтгөж, олон улсын болон бүс нутгийн үйл явдалд зөвлөлдөөн хийж, хамтран ажиллаж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг бүх талаар ахиулна. Хоёрт, арга хэмжээ авч хоёр талын худалдааг өргөтгөн, хамтын ажиллагааны салбараа тасралтгүй өргөтгөж, хоёр талын аж ахуйн нэгжүүдийн харилцан хөрөнгө оруулахыг дэмжинэ. Гуравд, хоёр орны боловсрол, соёл эрүүл мэнд аялал жуулчлал зэрэг салбар дахь хамтын ажиллагааг цаашид ахиулна гэж Хү Жиньтао мэдэгджээ.

1  2