• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-26 17:10:39    
Хятад улсын даргын АНУ-д хийсэн айлчлалын тухайд...

Хятадын Олон Улсын Радио

    НЭВТ-Эрхэм сонсогчид та бүхнийхээ энэ оройн амгаланг айлтгая. Өнгөрөгч долоо хоногт болсон томоохон үйл явдалын нэг нь БНХАУ-ын дарга Ху Жиньтогийн АНУ-д хийсэн төрийн айлчлал яахын аргагүй мөн гэж сэтгүүлч миний бие баттай хэлэх байна. БНХАУ-ын дарга Ху Жиньто өнгөрөгч долоо хоногт АНУ болон Араб, Африкийн орнуудад айлчлахаар эх орноосоо мордсоныг дэлхий нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлүүд тэр дор нь анхааралдаа авлаа. Өнгөрөгч З-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг БНХАУ-д айлчлахад миний бие Орос.Хятадын харилцааны талаар өөрийн бодлоо хуваалцсаны нэгэн адил дэлхийн хөгжилийн хандлагыг тодорхойлогч томоохон гүрэн- АНУ,-БНХАУ-ын харилцааны талаар товчхон өгүүлэх нь зүйд нийцэнэ гэж бодож байна.

    БНХАУ,АНУ хоёр 1979 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй юм байна.Тэр цагаас хойш хоёр орны харилцаа төрөл бүрийн салбарт хөгжсөөр ирсэний дотор худалдаа,эдийн засгийн харилцаа түргэн хөгжиж,хоёр талын худалдааны эргэлт 8О гаруй дахинаар нэмэгдсэн байна. Хятад улс одоо Америкийн худалдааны З дах том түнш ,экспортын нь дөрөвдэх зах зээл болж чадсан байна.Тэгвэл Америк нь Хятадын худалдааны хоёрдах том түнш,экспортын нь хамгийн том зах зээл болсон байх юм.

    Энэ бол түрүүнд миний цухас дурдсан дэлхийн хөгжлийн хандлагыг тодорхойлогч хоёр том гүрэн гэж хэлсний нэг тод нотолгоо юм.

    Хятад,Америкийн худалдаа ,эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ асар өргөн,олон салбарыг хамардаг болохоор янз бүрийн маргаан,мэтгэлцээн гарахгүй байхын аргагүй юм.Тухайлвал худалдааны тэнцвэргүй байдлын талаар нилээд яригддаг бололтой юм билээ.Гэхдээ хамгийн гол нь энэ хоёр том гүрэний хоорондын худалдааны асар том хүчтэй урсгалыг одоо хэн ч юу ч хааж боогдуулах аргагүй болсон байна. Энэ талаар БНХАУ-ын дарга Ху Жиньто Сэтлл хотноо үг хэлэхдээ:аливаа маргаантай,бэрхшээлтэй асуудлыг хоёр тал эрх тэгш,харилцан ашигтай зөвшилцөл,яриа хэлэлцээний замаар зөв зохистой зохицуулах ёстой гэж мэдэгдсэнийг Америкийн тал хүлээн зөвшөөрч байна.

    -"Би энэ удаагийнхаа айлчлалаар Америкийн талтай яриа хэлцээгээ өргөтгөж,ойголцолоо нэмэгдүүлж, итгэлцэлээ зузаатгаж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ХХ1 зуунд Хятад,Америкийн найрсаг хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэхийг хүсч байна" гэж Хятадын дарга Ху Жиньто айлчлынхаа зорилгыг тодорхойлсон бөгөөд энэ зорилгодоо хүрсэнийг дэлхийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлүүд нэгэн дуугаар үнэлж байна.

    Хятад,Америкийн төрийн тэргүүн нарын хэлэлцээний үеэр хоёр орны худалдаа,эдийн засгийн асуудал, хоёр армийн харилцаа,терроризмыг эсэргүүцэх, цөмийн зэвсэг түгээн дэлгэрэхээс сэргийлэх,шувууны ханиадыг хяналтандаа авах,эрчим хүчний хангамж,байгаль орчины хамгаалалт,гамшигтай тэмцэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал бодлоо солилцож,нэгдмэл ойлголтод хүрсэн байна. Мөн түүнчлэн Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи хэлэлцээг үргэлжлүүлэх,Ираны цөмийн асуудлыг энх тайванаар зохицуулахад бэлэн байгаагаа хоёр тал дахин нотолсон байна.

    Дэлхий дахины өнөөгийн байдалд Хятад,Америкийн харилцаа нь аль ч талаар,аль ч утгаар авч үзсэн даян дэлхийн хөгжил,цэцэглэл,энх тайванд асар их нөлөөтэй,ач холбогдолтой гэдгийг дэлхий дахинаар хүлээн зөвшөөрч байгаа учраас Хятад улсын дарга Ху Жиньтогийн АНУ-д хийсэн айлчлал нь өнгөрөгч долоо хоногийн улс төрийн амьдралын хамгийн том үйл явдал юм.

    Хятад улсын дарга Ху Жиньтогийн АНУ-д хийсэн айлчлалыг Хятад улсын шинэ дүр төрхийн илрэл гэж шинжээчид тэмдэглэж байгаа нь бас гүнзгий утга агууллагатай юм. Энэ айлчлалаараа Ху Жиньто Хятад улс энх тайванч хөгжлийн замаар замнаж,дэлхийн хөгжилд болон энх тайванд жинтэй хувь нэмэр оруулж байгаа шинэ дүр төрхөө улам тод томруун харууллаа.