• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-26 17:34:18    
Нүдний даралт ихсэх өвчнөөс сэргийлье

Хятадын Олон Улсын Радио

    Нүдний даралт ихсэх өвчнөөс эртхэн сэргийлэхгүй бол хараагүй болох аюултай юм, иймээс нүдний даралт ихсэх өвчнийг эмчлэхийн зангилаа нь эрт эмчлүүлэх явдал болно, эрт эмчлүүлэхийн угтвар нөхцөл нь эрт илрүүлж, оношлох явдал юм. Нүдний даралт ихсэх өвчнийг эрт илрүүлбэл, харааны мэдрэл хөнгөн гэмтсэн юм уу даамжирхаас нь өмнө эмчлүүлж нэлээд сайн үр дүнтэй болох юм. Иймээс нүдний даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэхийн тулд, биед чинь доорохи байдал мэдэгдвэл бушуухан эмнэлэгт очиж нүдний даралт ихсэх өвчний шинжилгээ хийлгэх хэрэгтэй юм.

    1. Биеийн шинжилгээ хийлгээд нүдний даралт ихсэх өвчин байж болзошгүй юм гэж магадлаж байгаа хүмүүс багтаж байна. 40 нас хүрвэл эрхбиш жил бүр тогтмол хугацаатайгаар нүдний даралт, нүдний ухархайн шинжилгээ хийлгэх хэрэгтэй юм.

    2. Төрөл угсаанд нь нүдний даралт ихсэх өвчинтэй хүн байсан бол гэр бүлийн хүн болгонд нарийн хянамгай шинжилгээ хийж, шаардлагатай гэж үзвэл эрхбиш тогтмол хугацаатайгаар шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй.

    3. Нэг нүд нь нүдний даралт ихсэх өвчинтэй гэж оношлогдсон байвал, нөгөө нүдэндээ байнга шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй.

    4. Нүдний даралт ихсэх өвчинд холбоотой өвчин эмгэг болох чихэр шижин өвчин, цусны даралт өндөр, дор болсон, тослог зүйл нь нэмэгдсэн зэрэг хүмүүс бас ямагт шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй юм.

    5. Нүдний даралт ихсэх өвчинд холбоотой бусад нүдний өвчинтэй хүмүүс, тухайлбал, ойрын харалган, холын харалган, ухархайнаас нь цус гарсан хүмүүс болно.

    6. Нүдний даралт ихсэх өвчинд нэрвэгдсэний байнгын илрэл гэвэл, нүд хавагнах, толгой өвдөх, нүд эрээлжлэх, хараа муудах зэрэг болно.

    Дээрх илрэлтэй хүн бүхнийг бас нүдний даралт ихсэх өвчинд нэрвэгдлээ гэж үзэхийн аргагүй юм, анхны шинжилгээгээр өвчины байдал мэдэгдээгүй боловч хойшид ийм өвчинд нэрвэгдэхгүй гэж батлахын аргагүй юм. Иймээс тогтсон хугацаанд нүдний өвчиний шинжилгээ хийлгэж байхыг нүдний тасгийн эмч санал болгож байна. Оношлох ба эмчилхийг саатуулахгүй байхын тулд нүдний даралт ихсэх өвчинд нэрвэгдсэнийг оношлохоос өмнө болгоожлон сэргийлж, хөнгөн хуудам хандаж яасан ч болохгүй юм.

    Нүдний даралт ихсэх өвчин мөн болохыг оношлохтой зэрэг эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Эмчлүүлж байгаагийн зорилго нь нүдний даралтыг бууруулж, харааны мэдрэл гэмтэхээс сэргийлж, харааны чадавхыг хамгаалхын төлөө юм. Эмчлэх арга барилд нь эм бэлдмэлээр эмчлэх, лазер гэрлээр эмчлэх, хагалгаа хийж эмчлэх зэрэг багтаж байна. Адил бус төрөл зүйл, адил бус үе шатны нүдний даралт ихсэх өвчнийг адил бус арга барилаар эмчилж, эмч нь өвчтөний бодитой байдлыг үндэслэн, эмчлэн анагаах бодитой төсөл боловсруулан тогтоодог байна. \Л.Буянтогтох орчуулав\