• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-26 19:14:55    
Сонсогч С.Цэвэгмид болон Ж.Буяндалайн захидлын тойм

Хятадын Олон Улсын Радио

    Эрхэм сүлжээ хэрэглэгч танаа, та сайн байна уу? Нутаг усандаа тав тухтай хаваржиж байна уу.

    Бээжинд хаврын салхи мэр мэр үлээж, замын хажуугаар ургасан модод навч намаагаа дэлгэн, тоор гүйлсэн цэцэг хаврыг хамгийн түрүүнд мэдээлэн дэлгэрч, энэ нутаг өдрөөс өдөрт урин дулаан амьсгалаар амьсгаж байна. Ийм сайхан өдрүүдэд бид Монгол улсын Улаанбаатар хот болон Монгол улсын Ховд аймгийн Булган сумын ахмад сонсогч, өндөр настан Ж.Буяндалайн манай хамт олонд ирүүлсэн захидлыг баяртай авлаа.

    Монгол улсын Улаанбаатар хотын сонсогч С.Цэмэгмид гээд хэлэхэд, тэрээр маань манай радиогийн удаан жилийн ахмад сонсогч бөгөөд, манай радиогоос зарлан явуулах төрөл бүрийн уралдаанд идэвхтэй оролцож манай хамт олонтой байнгийн харилцаатай ажиллаж ирсэн байна. Тэр мөртөө тэрээр маань мөн Улаанбаатар хот дохь "Найрамдал клубын" зөвлөлдөх зөвлөлйин гишүүний нэг юм. Энэ удаа манай радиогийн зохион явуулсан "Хятадын эрдэнийн арал- Тайвань" мэдэлгйин уралдаанд сонсогч С.Цэмэгмид маань 3-р байр эзэлж, бидний явуулсан захидал үнэмлэх болон ширээний бүтээлэг зэргийг аваад тэр маань маш баяртай байгаагаа энэ захидалдаа тэр онцлон бичсэн байна. Та нарын бэлгэлсэн ширээний энэ сайхан бүтээлгйиг харах бүртээ та нарыгаа санах юм гэж захидалдаа бас бичсэн байлаа. Сонсогч С.Цэвэгмид мөн уг клубын хамт олныхоо өмнөөс манай редакцийн хамт олонд сайн сайхны мэнд хүргэсэн байна. Тэрээр хэдэхдээ, редактор Буянтогтохын бэлтгэсэн амьдралд ашигтай нэвтрүүлэг надад их таалагддаг бөгөөд 4-р сарын 9-ний өдөр нэвтрүүлсэн нэвтрүүлгийг дахиж нэвтрүүлж өгнө үү гэж хүссэн байна. Энэ нэвтрүүлэгт идэшний хордлогйиг хэрэхэн аргацаах тухай ярьсан байна. Энэ тухай сонирхолтой сонсогч манай нэвтрүүлэгт хандаарай. Учир нь 4-р сарын 28-ны "Найрамдлын гүүр нэвтрүүлгийн" "Захидлын тойм" булангаар энэ нэвтрүүлгийг дахиж нэвтрүүлж байна. Монгол улсын Ховд аймгийн Булган сумын ахмад сонсогч, өндөр настан Ж.Буяндалайн манай хамт олонд ирүүлсэн захидалдаа манай хамт олонд сайн сайхны мэндчилгээ дэвшүүлж, захидалдаа манай ракиогийн "Цэнхэр долгион" сонин түүнд маш таалагдаж байна, энэ сайхан сониноо улирал болгон надад тогтмол ирүүлж өгч байна уу гэж хүссэн байна. Тэрээр мөн Хятад оронд, тэр тусмаа Хөх-хот, Бээжинтэй танилцахыг маш их хүсч байна, энэ талаар та бүхэн надад туслан уу гэж энэ захидалдаа бичижээ.

    Сонсогчид маань бол манай радиогоос зохион явуулах уралдаанд амжилттай оролцож тусгай байр эзлэх юм уу аль эсвэл аялал жуулчлалын шугамаар гадаадын иргэн Хятад оронд ирж танилцаж болдог юм. \Номин бэлтгэв\