Нутаг дэвсгэр: 783, 6 мянган хавтгай дөрвөлжин км. Түүний 9_ хувь нь Азийн бага Азийн хойгт байж, 3 худь нь Европын Балканы арйгт байдаг.
Хүн ам: 2004 оны байдлаар 68 мая 890 мянга. Түүний дотор Турк зндэстэн 80 гаруй хувийг эзэлж, Курдчуу 15 хувийг эзэлж байна. Хотын хүн ам нь 40 сая байж, нийт хүн амын 65,4 хувийг эзэлж байна. Турк хэл бол төрийн хэл. 99 хувийн оршин суугчид нь Исламын шашин шүтдэг, түүний дотор 85 хувь нь Снитийн бүлгийн юм байна. Цөөн хүн нь Христосын шашин болон Еврей шашин шүтдэг.
Нийслэл: Анкара, 2004 оны байдлаар дөрвөн сая хүн амтай. Хамгийн халуундаа 31 хэм хүрч, хамгийн хүйтэндээ хасах 4 хэм хүрдэг.
Чухал баяр дурасгалын өдөр: шинэ жил – 1-р сарын 1-ний өдөр. Төрийн бүрэн эрх болон хүүхэдийн өдөр – 4-р сарын 23-ны өдөр. Залуучууд болон спортын өдөр – 5-р сарын 19-ний өдөр. Ялатын өдөр – 8-р сарын 30-ны өдөр. Бүгд найрамдах улсыг тунхаглсан өдөр – 10-р сарын 29-ний өдөр.
Ерөнхий байдал: Ази Европ хоёр тивийг сундалж, Гүржи, Армани, Азарбайжан, Иран, Шири, Ирак, Грек, Болгаритай хөршилж, Газрыг дунд тэнгис,Аечен тэнгис,Хар тэнгисийн эрэг дээр байна. Тэнгисийн эргийн нийт урт нь 7200 км, хуурай газрын хилийн шугам нь 2648 км. өмнөд нутгийн тэнгисийн эрэг дагуу нутаг нь завсарын халуун бүсийн газрын дунд тэнгисийн цаг агаартай. Дотоод эх газар нь эх газрын цаг агаартай. Зундаа хуурай халуун, өвөлдөө чиглэг дулаан.
Туркчууд 8-р зууны үед Алтайн нуруунаас бага Азид нүүж, 13-р зууны сүүлчээр Остан хаант улс байгуулж, 16-р зуунд оргил үедээ хүрэв. 20-р зуунд Ангил, Франц, Герман зэрэг орны хагас колони болсон байна. 1923 оны 10-р сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдав.
2002 оны 11-р сард Шударга ёс хийгээд хөгжил нам Туркийн партаментын 22-р сонгуульд ялалт байгуулан дангаараа эрх бариж, 1987 оноос хойших олн намын эвсэлийн засгийн газар байгуулж байсан байдлыг өөрчлөв. Шударга ёс хийгээд хөгжил нам эрх барисаны дараа өлс төр, эдийн засгийн өөрчлөлт хийж, нийгмийг зохицонгуй хөгжүүлэн ил тод амжилтад хүрсэн байна. \М.Цэцэн бэлтгэв\
|