Хааны цэцэрлэгт хүрээлэнгүүд бол Бээжингийн нэрийн хуудас, нэн ч Хятадын эртний барилгын музей юм.
Бээжин хот нийслэл хот болоод 800 гаруй жил болж байна. Энд түүхнээс үлдэж ирсэн хааны цэцэрлэгт хүрээлэн том жижиг нийт нийлэн арван хэд бий. Эдгээр цэцэрлэгт хүрээлэн нь бүр уул усны онц сайхан өнгө үзэмжтэй бөгөөд яруу хээнцэр байгуулагдсан юм. Үүний дотор Бэйхай цэцэрлэгт хүрээлэн бол дэлхийд өнөөг хүртэл хадгалагдаж байгаа хааны цэцэрлэгт хүрээлэнгүүдийн дотор хамгийн эртнийх нь болно. Туух судлаач эрдэмтэний хэлснээр бол Их Юань Улсын хааны Хувилай энэ газрын үзэж тоогоод энд цэцэрлэгт хүрээлэн байгуулсан бөгөөд дараа нь энэ газрыг нийслэлээ болж байгуулжээ. Ингэж цэцэрлэгт хүрээлэн байгуулсны улмаар нийслэл хот байгуулсан явдал дэлхийд ч ховор юм гэнэ.
Бэйхай цэцэрлэгт хүрээлэнгийн өнөөгийн талбай нь 70 га гаруй байгаа бөгөөд үүний тал хувийг нь нуур эзэлдэг. Энд алтан шаргал дээвэртэй ордон харш, нам сэлүү үзэсгэлэн хээнцэр сүм хийд зэрэг нь бусад үзэмжтэйгээ уусан нэгдэлцэж, онцын сайхан байдаг. Бэйхай цэцэрлэгт хүрээлэнгийн нууран дунд нэг том арал бий. Түүнийг Чюнхуа арал гэдэг. Тэр арал дээр Түвд маягийн нэг том цагаан суварга бий. Үүнийг буддын шашин шүтдэг Манж Чин улсын хаан байгуулуулсан юм.
Энэ цагаан суварган дээр гараад өмнө зүгт бараалбал энэ цагаан суварганы доорох арлаас гадна бас хоёр арал өмнө зүгт сувран байршсан нь харагдна. Нэн ч манантай өдөр таараах юм бол арал дээрхи асар тагт ордон харш нь бүрэлзэж, нөгөө л галбаарсан тосгон гэсэн шиг маш нууцлаг үзэмж харагддаг. Хятадын эртний домог үлгэрт: их далайд 3 том уул байдаг. Тэр 3 том ууланд арш хувилгаад, бурхан сахиулсан суудаг болохоор тэдгээр ууланд үхэшгүй мөнхжүүлдэг эрдэнэ байдаг гэсэн үлгэр байдаг юм. Тухайн үед уран дархад уг цэцэрлэгт хүрээлэнгийг байгуулахдаа тэр домгоос иш авч "1 ус 3 уул" гэсэн санаа ахуулж байгуулсан байжээ. Түүнээс хойш энэ нь төр ёсны нэг зуршил болж энгийн иргэн хэдий их баян байлаа ч гэсэн ийм "1 ус 3 уул" зохиож болохгүй болсон гэнэ. Эс тэгэх юм бол хаантай эн зэрэгцэх гэсэн ялд унаж, толгойгоо авуулах учиртай аж. Тийм учраас Бэйхай цэцэрлэгт хүрээлэнд ороод энэ "1 ус 3 уул"-ыг сайн үзэхгүй юм бол уг цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн чухал зүйлийг үзсэнгүйтэй адиль юм.
Бээжингийн баруун дүүрэгт бас Ихэюань цэцэрлэгт хүрээлэн гэж бий. Ихэюань цэцэрлэгт хүрээлэнгийг 1750 оноос эхлэн байгуулсан байна. Энэ цэцэрлэгт хүрээлэн нь өнөө дэлхийн соёлын өвд ороод байгаа юм. Энэ бол мөн ч Хятадын цэцэрлэгт хүрээлэнгийн түүхэн дэх гармагай бүтээл гэгдэж байгаа юм.
Бээжингийн хааны цэцэрлэгт хүрээлэнгүүдийн доторхи нэгэн гайхамшиг болох уг барилга нь мөн хамгийн бүрэн бүтнээрээ байгаа нэг нь болох юм.
Ихэюань цэцэрлэгт хүрээлэнгийн талбай нь 300 гаруй га байгаа юм. Үүнд ордон харш, асар тагт, сүм хийд гэх зэргийн олон сайхан барилгуудтай бөгөөд уул усны үзэмж нь ч онцын сайхан байдаг. Үүнд хорвоогийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн хамгийн сайн сайхан бүхнийг бий болгох зорилгоор байгуулсан аж. Энд бас урт насалж удаан жаргахыг бэлэгдсэн багбахайн хэлбэртэй Ваньшөүшань буюу түмэн наст хэмээх уул, тоорны хэлбэртэй Күньминхү хэмээх нуур бий. Үүнийг мөн нуур малдахад гарсан шороогоор нь уул байгуулсан байгаа юм.
|