• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-27 16:16:26    
Эдийн засгийн товч мэдээнүүд

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын хөгжлийн өндөр зиндааны чуулга уулзалтын 2006 оны жил дутмын хурал Бээжинд болов

     Синь хуа хорооны мэдээ, Хятадын төрийн зөвлөөлийн хөгжлийн судалдгааны төвөөс зохион байгуулсан Хятадын хөгжлийн өндөр зиндааны чуулга уулзалт 2006 оны жилийн харал тун саяхан Бээжинд болсон байна.

    Уг чуулга уулзалт нь "Хятад улс, эдийн засгийн хөгжил болон нийгмийн эвсэг зохицонгуй" гэдэг уриан доор болж байна. Нэг хоног хагас хуралдсан уг чуулга уулзалтад оролцсон төлөөлөгчид Хятадын 11-р удааны улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөр, гэгээрэл боловсролын өөрчлөлт болон хөгжил, хөтөлмөр үйлчилгээний зах зээлийг хөгжүүлэх болон нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуйн хөгжил болон хотжилт зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна.

    Хятадын шинэ хөдөө досгоны байгуулалтыг бүх талаар дэмжих болно

    Синь хуа хорооны мэдээ, Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Курода Харухико тун саяхан Бээжинд хэлэхдээ, Хятадын засгийн газрын тогтоосон шинэ хөдөө тосгоныг байгуулах стратегийг бүх талаар дэмжих бөгөөд үүнээс хойш Хятадын хөдөө тосгоны байгуулалтыг дэмжхээ улам эрчимжүүлэх болно гэжээ.

    Хятадын хөгжлийн өндөр зиндааны чуулга уулзалтын 2006 оны жилийн хурал тун саяхан Бээжинд болсон байна. Хуралд оролцсон Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Курода Харухико хэлэхдээ, ирэх 3 жилд Азийн хөгжлийн банк Хятадад 4 тэрбум 500 сая ам.долларын зээлээ олгохоор төлөвлөж байна. Үүнд хөдөө тосгон болон хөдөө аж ахуйн хөгжилийг дэмжхээ улам эрчимжүүлэх болно гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, Азийн хөгжлийн банкны хөрөнгө мөнгө, туршлагийг Хятадын хөдөө тосгоны дэд бүтцийн байгуулалт, намгийн хийн хөгжил, хөдөө аж ахуйн үйлдвэржилт, хөдөө тосгоны банк санхүүгийн өөрчлөлт, ядууг дэтгэх, таричидад мэрэгжлийн бэлтгэл сургалт хийх, хөдөө тосгоны эрүүл мэндийн системийн өөрчлөлтөд хэрэглэхд бэлэн байна гэжээ.

    Ардын амьдралын төвшинг дээшлүүлэх бол Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн ажлын зорилт болох юм

    Манай радиогийн мэдээ, Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга ноён Ма кай тун саяхан Бээжинд хэлэхдээ, ардын амьдралын төвшинг сайжруулан дээшлүүлэх бол Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн ажлын зорилт болох юм гэжээ.

    Тэрээр тун саяхан "Хятадын хөгжлийн өндөр зиндааны чуулга уулзалтын 2006 оны жилийн хурал" дээр ингэж хэлсэн юм.