Сайн байцгаана уу, Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакциас бямба гараг болгонд эрхлэн явуулдаг дуу хөгжмийн тусгай нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтган золгож байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Өвөр монголын ардын дууны доторхи сайн эрийн дууны талаар танилцуулах болно.
Баатар идтэн, цэрэг эр, эрийн гурван наадмаар агуулга сэдвээ болгож, урт, богино аяын онцлогт тохируулсан үг шүлэг таруулж үзэл сэтгэлгээгээ өрнүүн хөгжүүн илтгэдэг нэг зүйлийн онцгой хэв намбатай дуу-г сайн эрийн тухай дуу гэнэ. Ийм дуу нь зарим нь амьдрал тамцэлийн аль ч талаас магадгүй, "сайн эр" л байсан юм бол гэрэл зургийн хальс шиг тусгадаг байна.
Сайн эрийн дуунд цэрэг эрийн дуу болон эрийн гурван наадмын тухай дуу багтана.
1. цэрэг эрийн дуу: цэрэг болон цэргийн явдал, баатар эр болон баатар эрийн үйл учрыг тэмдгэлсэн хэлбэрээр, сайшааж магтсан сэтгэлгээр, бишрэн хүндэтгэсэн хөг айзмаар илэрсэн дууг цэрэг эрийн дуу гэдэг байна. Жишээлбэл, Ордос ардын дуу "Өлзийжаргал"-д ингэж дуулдаг байна:
"Манай цэргийн дарга нь Малчин ардын манлай хүү, Монгол ард олондоо Маш халуун сэтгэлтэй. Өлзийжаргал даргын Удирдсан хувьсгал нь Ордос нутгийн дэнж дээр Улаан тугийг мандуулжээ. Хороо цэргийг байгуулж Хоньчин ардаа дайчлан Хурц зэвсэгийн хүчнээр Хортон дайсныг дарлаа. Салбар дугуйлан байгуулж Сахилга батаа тогтоон Санаа сэтгэлээ нэгтгэж Самуун дайсныг дарлаа" гэж дуулдаг байна.
2. Эрийн гурван наадмын тухай дуу: Монгол үндстний эрийн гурван наадамд морь уралдах, бөх барилдах, сур харвах гэх мэт гурван зүйлийн агуулгатай юм. Биеэ даасан өвөрмөц онцлогтой тамирын хөдөлгөөн болсны хувьд, түүний үүсэл гарал нь маш эрт байж, манай үндэстний соёл боловсролд ихээхэн ач тус гаргасан юм.
Эрийн гурван наадмын тэргүүлсэн бөхийг "аварга", морины тэргүүнийг "манлай", сур харваж тэргүүлсэн хүнийг "мэргэн" гэж тус тус цоллодог байна. Үүний тухай дуунаас жишээ авч яривал, "Аварга бөхийн магтаал" гэдэг дуунд ингэж дуулдаг байна:
"Баатар Монгол үндэстний маань Баяр найр хөгжөөнтэй Баян сүргээ өсгөөд Бахдан бэлэглэх наадамтай. Сойлго сайтай морь нь Сум адил хурдан шүү Суртал сайтай сурчид нь Солиогүй цэцэн байдаг шүү. Сорилго сайтай бөхчүүдийн Сүр хүч нь аварга шүү, Сонсож үзсэн хирээрээ Шүлэглэж холбон магтая." гэж дуулдаг байна. /Хүчит бэлтгэж редактарлав./
|