Олимпын наадам эрхэлж өнгөрсөн хотуудад ер нь үзэмжит газруудаар нь Олимпын наадамтай холбоотой маш олон содон сайхан сийлмэл хөшөөнүүд байдаг. Бээжин хот нь 2008 оны Олимпын хот болох гэж байгаа болохоор энэ талаар маш их хүчин чармайлт гаргаж байна. " Бээжингийн 2008 оны Олимпын наадмын үзэмжийн шоомол урлагийн талаар төсөл элсэн цуглуулж шалгаруулах" ажил өнөө урагштай явагдаж байна. Уг комиссын эрхлэгч, Хятадын алдарт жураач, шоомол урлагийн мэргэжилтэн профессор Юань Шикүнийг одоо та бүхэнд танилцуульяа.
Профессор Юань Шикүний Хятадын бусад жураачдаас адилгүй онцлог гэвэл, Юань Шикүн " шоомол урлагийн элч" гэсэн алдартай. Арван хэдэн жилийн өмнө тэрээр дэлхийн улс төрийн тавцангийн 152 нэрт хүний зургийг зурсан бөгөөд тэдгээр нэрт улс төрчид ч Юань Шикүний зургийг бүрэн нотолсон юм банйа. Өөрийн зурга зуруулсан нэрт хүмүүс гэвэл: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан, Олон улсын Олимпын хорооны дарга байнсан Самаранч, Өмнөд Африкийн экс Ерөнхийлөгч Мандела, Оросын экс Ерөнхийлөгч Ельчин, Малайзийн экс Ерөнхийлөгч Махадир, мөн Америкийн төрийн нарийн бичгийн дарга байсан Киссенжер нар байна. Үүнээс гадна Юань Шикүн бас дэлхийн түүхийн алдарт 50 гаруй хүнд шоомол хөрөг сийлэн бүтээж өгсөнөөр " зурагч байсанаас сийлвэрч болсон том элч" болсон байна. Түүний уран бүтээлийг дэлхийн найз нар маш их магтан сайшааж, хэдэн арван орон Юань Шикүнд " дээд яруу алдрын шагнал", " Ерөнхийлөгчийн гавьяан од" гардуулсан юм.
Хэдэн арван жилийн турш, урлагийн зохион бүтээх талаар уйгагүй хүчин чармайлт гаргасны ачаар профессор Юань Шикүн уран бүтээлийн маш их амжилт бүтээлтэй болсон юм. Түүний эцэг нь дээр үед маш шилдэг зураач хүн байлаа. Юань Шикүн залуудаа Хятадыэн баруун өмнөд нутгийн Юннань мужид өдөр болгон хүнд зураг зуран өгч, удаан өдөр зузаан хоног зурсаар байж, хүний нүүр царай, галвир төрхийг маш түргэн зурж гаргадаг чадвар эзэмшсэн юм. Юннаньд зураг зурж байсан тэр цаг мөчөө профессор Юань Шикүн маш нандигнан, тэр хэсэг үе нь өөрийнх нь ирээдүйд маш их тусламж болсон гэж үзэж байна.
Профессор Юань Шикүний зургийг харахад дөхөм авсаархан хэдий ч баялаг агуулгыг агуулсан байдаг.Тэрээр Хятадын уран зургийн онцлогыг өрнөдийн зурагтай гоц сайхан уялдуулж, өөрийнхөө онцлогыг бүрэлдүүлсэн юм. /Пэрлаймаа орчуулав/
|