Энэ өдөр бол тавдугаар сарын нэгний олон улсын хөдөлмөрчдийн баярын өдөр юм. Хамгийн түрүүнд сонсогчид та бүхэндээ олон улсын хөдөлмөрчдийн баярн цогтой халуун баяр хүргээд, олон улсын хөдөлмөрчдийн баярын ирэлтийн тухай танилцуулаад, Хятадчууд энэ их баяраа яаж тэмдэглэдэг талаар ярья гэж бодож байна.
Тавдугаар сарын нэгний олон улсын хөдөлмөрчдийн баяр нь 1886 оны Америкийн Чикаго хотын ажилчидын их ажил хаялттай холбоотой юм байна. 1886 оны 5-р сарын нэгний өдөр Америкийн Чикаго хотын 200 мянга гаруй ажилчин өдөрт найман цаг ажиллах эрх эдлэхийн тулд их ажил хаялт хийсэн байна. Эдгээр ажилчид ариун цусаа урсган тэмцсний эцэст өдөрт найман цаг ажиллах эрхтэй болсон байна. Энэхүү агуу их үйл хэргийг дурсган тэмдэглэхийн тулд 1889 оны 7-р сард хоёрдугар интернацюнал тавдугаар сарын нэгний өдрийг олон улсын хөдөлмөрчдийн баяр болгосон байлаа. Энэ нь тэр дороо дэлхийн олон орны ажилчидын сайшаалыг хүлээж, 1890 оны 5-р сарын 1 ны өдөр Европ Америкийн олон орны ажилчид гудамжинд гарч жагсаал цуглаан хийж, өөрийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалсан байна. Түүнээс хойш дэлхийн олон орны ард түмэн тэмдэглэдэг болсон байна.
Хятадын ард түмэн тавдугаар сарын нэгний олон улсын хөдөлмөрчдийн баярыг 1918 оноос эхэлж тэмдэглэдэг болсон байна. Тус жил Хятадын хувьсгалт сэхээтэд Шанхай, СуЖоу, Ханжоу, У Хан зэрэг хотод ард иргэдэд хандан тавдугаар сарын нэгний ухуулгын хуудас тарааж байсан байлаа. 1920 оны тавдугаар сарын 1 ны өдөр Бээжинд, Шанхай, Гуан Жу, Жиу Жян, Тан Шань зэрэг аж үйлдвэрийн хотын ажилчид олон түмэн гудамжинд гарцгааж жагсаал цуглаан хийсэн байна. Энэ бол Хятадчуудын тавдугаар сарын нэгний баяраа анх тэмдэглэсэн үйл хэрэг болно. 1949 онд БНХАУ байгуулагдснаас хойш Хятадын төрийн зөвлөл тус жилийн 12-р сард тавдугаар сарын нэгний өдрийг хууль ёсны баяр болгосон байна. Жил болгоны тавдугаар сарын нэгэн болох бүүр Хятадчууд баярын хувцасаа өмсч, янз бүүрийн хэлбэрээр энэ баяраа тэмдэглэн өнгөрөөдөг юм. Хятадын засгийн газар жил болгоны тавдугаар сарын нэгний өдөр хөдөлмөрийн сайчуулыг алдаршуулан шагнах хурал хийдэг. өөрчлөлт хийж нээлттэй байлгасан сүүлийн хориод жилийн турш Хятадчууд энэ баяраар долоон хоног амардаг болсон юм. Энэ үеэр хүмүүс улсын дотоод гадаадаар аялал жуулчлал хийх нь илүү болж байна.
|