Өнөө нийслэлчүүдийн түрэвчийг онгойлгож үзвэл хэн хүн ч хэдэн карттай байдаг. Жишээлбэл төлбөрийн карт, хоолны карт, утасны карт, дэлгүүрийн хөнглөлттөй карт зэрэг. Нийгмийн амьдралд анхны карт буй болсоноос хойш хүмүүс энэ юмтай салашгүй барилдлагатай болжээ. Одоогийн байдлаар нийслэлчүүдийн хүн бүр дунджаар дөрвөөс илүү карттай байдаг. Картууд нь нийслэлчүүдийн амьдралд орж ирсэнээр барахгүй тэдний амьдралыг гүнээр нөлөөлж байгаа юм.
Картны тухай хэлбэл өнгөрсөн зууны наяад он хүртэл түлхэн бодож болох юм. Өнөө тэтэгвэрдээ гарсан нийсллийн хар төмөрлөгийн үйлдвэрийн ажилтан Фан эгэч хэлэхдээ, тухайн үед арвилан хэмнэх үйлдвэрллийг ахиулахын тулд хүн бүрийн хоолны толонг хатаа цаасны хэлбэрээр өгдөг байсан юм. Тэгээд нэг удаа хоололбол үзгээр нэг зурчихдаг. Энэ нь бараг хамгийн эртний крат байсан юм гэжээ. Хожим нь хоолны карт, төлбөрийн карт гэд залгаа залгаагаар буй болсон юм. Гэвч төлбөрийн карт эхэлж гарч ирсэн тэр үед хэрэглэхэд харин дөхөмгүй байлаа. Тухайн үед зарим баячууд төлбөрийн янз бүрийн карт байсан ч холбогдох үйлчилгээ юм үү тоног төхөөрөмж байсангүйгээс болж маш хэцүү санагдаж байжээ.
Өнөөгийн байдлаар, зээл гудамжинд хэдэн зуун метр алагсах бүр олон банкуудыг холбсон ATM машин харагдах бөгөөд том дэлгүүр бүхэн POC машин ажиллуулсан байдаг. IC, IP карт нь нэн ч тэдгээр нийтийн үйлчилгээний суурин утсыг сахиж суудаг хүмүүсийг ажил алдуулсан байна. Усны төлбөр, цахилгааны төлбөр зэргийг нэг картаар зохицуулчихдаг. Олон улсын төлбөрийн карт нь нэн ч тэдгээр нисэх онгцоор нааш цааш зорчдог хүмүүсийг их хэмжээний мөнгө авч явах байдлаас холдуулсан байна. Дэлгүүрт явахад хөнглөлттөй карт байдаг. Биеэ дасгалжуулахад клубын карт үйлчилдэг. Машнаа зогсооход зогсоолын карт гэж байдаг.
Ерөнхийлөөд хэлбэл янз бүрийн карт нь бээжингийн хүмүүсийн амьдралын хэлбэрийг өөрчилсөн байна. Эдгээр карт нь нийслэлчүүдийн амьдралд тоолошгүй олон дөхөм нөхцөл хангсан хэдий ч бага бус тааламжгүй хэрэг учруулсан байна. Жишээлээд хэлэхэд сүүлийн үе гуань овогтой нэг охин цөнхөө гээчихээд, мөнгө төгрөгөөс гадна иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны 3 карт байсан болохоор маш сандарч, доороо утсаар яриж, банкны дансаа царцаасан хэдий ч бүх картаа бүрэн болгоход сарын хугацаа хэлээх хэрэгтэй байна.
|