Балбын Ван Жанендра 27-ны өдөр Үндэсний Конгресс намын дарга, Ерөнхий сайд байсан Гирижа Прасад Коиралаг Балбын шинэ Ерөнхий сайдаар тохоон томиллоо гэж Балбын вангийн ордныхон 27-ны өдөр мэдэгдсэн байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Ван Жанендра мөн 27-ны орой мэдэгдэл нийтэлж энэ томилолтыг мэдэгдсэн байна. Ингэснээр Гирижа Прасад Коирала нь Балбын тав дахь Ерөнхий сайд болсон байна. Ван Жанендра 24-ний шөнө радиогаар ард түмэндээ хандан үг хэлжээ. 2002 оны 5-р сард тараасан парламентыг сэргээж, сөрөг нам болох "долоон намын холбоо" ерөнхий сайдыг нэр дэвшүүлж засгийн газар эмхлэн байуулна гэж мэдэгдсэн юм. 25-ны өдөр "долоон намын холбоо"-ны удирдагчид бүгд хурал хийж, Коиралаг шинэ ерөнхий сайдаар нэр дэвшүүлсэн байна./Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|