Гуан Шигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районы төв өмнөд нутагт орших Ү- Мин сянь бол Жан үндэстний өлгий нутаг билээ.Урт удаан түүхэн хөгжлийн явцад энд Жан үндэстний баялаг сайхан ардын дууны соёлыг бүрэлдүүлсэн байна. Жуан үндэстэн тогтсон газар цугларан нутгийн дууны уралдаан явуулах заншилтай. Мөн энэ үеэр баялаг агуулагтай олон зүйлийн ажиллагаа ч болдог байна. Ү- Мин сяний Шян Шань Хэ цэцэрлэгт хүрээлэнд сурвалжлагч Гуан Шигийн олон газраас хүрэлцэн ирсэн үндэстний гоёлолын хувцастай хэдэн зуун эрэгтэй эмэгтэй залуучууд нутгийн дууны уралдаан явуулж байгаатай тохиолдсон юм. Тэд ганц хоёроор юм уу тав арваараа нийлэн нутгийн дуугаа дуулж, уянгат сайхан ая дуу нь алсаас алсад цууриатна.
Тэгвэл Жан үндэстэн яагаад ийм олон ардын дуучидтай вэ? гэвэл тэр нь Жуан үндэстний ажил хөдөлмөр амьдралтай нягт холбоотой юм. Тэд өдөр бүр ажил хөдөлмөрөө хийх явцдаа ая дуу дуулсаар байгаад нэг нэгээрээ хангинам сайхан хоолойтой болж, ая дуу нь тэдний сэтгэл санаа хүсэл тэмүүлээ илтгэх хэлбэр болсон байна. Ахмад настан ажил хийгээд зүдэрвэл амарж суух хоорондоо сэтгэлдээ бодсон сайхан хүслээ ая дуу болгоод дуулдаг. Эрэгтэй эмэгтэй залуучууд хоорондоо ч хайр сэтгэлээ ая дуугаар илтгэдэг байна. Хүүхэд багачууд ч үзсэн харсан санаж сэтгэсэн зүйлээ хүүхэдийн дуу шүлэг зохион найруулж илтгэдэг.
Жил бүрийн билгийн улиралын 3-р сарын шинийн 3-аас 5-р сарын шинийн 5 хүртлэх хугцаанд Ү-Мин сянь томоохон хэлбэрийн юм уу бага бэсрэг дууны олон цуглаан зохион явуулдаг. Энэ нь орон нутгийн Жуан үндэстний ард түмний тариалангийн ажилтай нягт холбоотой юм. Жил бүрийн 5-р сарын шинийн 5-наас хойш тариа төмсний өвс арилган арчилгаа хийх цаг болдог тул хүмүүс дууны цуглаанд оролцох зав байхгүй болно. Намарын ажил хураагдсны дараа хүмүүс дууны цуглаанаа дахин зохион байдуулдаг байна.
Жуан үндэстний дууны цуглааны тухай хэлввэл тэр нь мөн ч уг үэдэстний ардын сайхан домогоос үүсгэлтэй юм. Эрт дээр үед Жан үндэстний нэг ахмад дуучин дуу сайхан дуулдаг мөртөө үзэсгэлэн сайхан төрсөн гоё охинтой байжээ.Настан буурал охиндоо дуу сайхан дуулдаг мөртөө эр зоригтой хүргэн сонгохын төлөө олон газрын дуучдыг урьж дууны уралдаан явуулах цуглаан хийсэн гэнээ. Үүнээс хойш Жуан үндэстний ирдэийн дунд дуу уралдах цуглаан тогтмол хийх болсон гэдэгээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|