• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-04 19:32:13    
Цахилгаан гаргах хүчин чадал 30 сая киловатад хүрнэ

Синьхуа Агентлэг

    Энэ оны эхний хагаст Хятадын ашиглалтад оруулж цахилгаан гаргах цогцолборын хэмжээ бараг 30 сая киловатад хүрч, бүх жилийн ашиглалтад оруулах нийт хэмжээ нь 75 сая киловатаас давах төсөөлөлтэй байна гэж Хятадын цахилгаан эрчим хүчний аж ахуйн нэгжүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ван Юнгань тун саяхан Бээжинд хэлсэн байна.

    Тэрээр нэг хобогдох хурал дээр хэлэхдээ, хоёрдугаар улиралд орсны дараа цахилгаан үүсгэх тоног дөхөөрөмж, цахилгаан гаргах байгуулалтын угсрах барилгууд нь хүлээлгэн өгч хүлээж авах үедээ орох бөгөөд цахилгаан үүсгэх цогцолборыг ч ашиглалтад оруулах үедээ орох болно. Иймээс Хятадын цахилгаан хангах хүчин чадал эрчимжиж, ихэнх нутгийн зуны улиралын цахилгааан хэрэглэх эрэлт хэрэгцээ үндсэндээ хангагдах болно гэжээ.

     Энэ жил Хятадын цахилгаан сүлжээний цахилгаан дамжуулах хүчин чадал ч тодорхой хэмжээгээр дээшилж, цахилгаан сүлжээний бүтэц ч нэн зүй зохистой болох болно гэж тэрээр мөн илэрхийлсэн байна.\Цэцэн орчуулж, Баясгалан хянав\