• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-08 14:30:36    
"Жянгар"-ын нутаг Ховог-Сайр

Хятадын Олон Улсын Радио

    Бомбын орон хэмээн алдаршисан Шинжян нутаг бол Хятад дах "Жянгар"-ын өлгий юм. Тэр дундаа Шинжянгийн Ховог-Сайр сянь бол Далан-Товч зэрэг олон олон домогт жянгарчид төрөн гарсан, "Жянгар" соёлын хөрс шороо шимлэг, хорвоод ховорхон "Жянгар"-ын нутаг юм. Нар нь дулайсан нэмүүн дулаахан Бээжингийн хаврын өдрүүдэд "Жянгарын хайлан" уянгаруулж, Шинжангийн Ховог-Сайр нутгийнхан Бээжинд айлчилсан юм. Сурвалжлагч болсны хувиар сониучилж, юу болоод байна гэж хүрч очосонд монгол соёлын маань хийморийг тэдгэх буянт ажиллагаа болж байлаа. Энэ нь даруй Хятадын нийгэмийн шинжлэх ухааны акадамийн үндэстний уран зохиол судлах газар болон "Жянгар"-ын өлгий нутаг-Шинжянгийн Ховог-Сайр сянь нь "Жянгарын" тухай хээрийн шинжилгээний суурин газар байгуулах талаар гэрээ хийх томоохон ажиллагаа юм. Гэрээ хийх уг ёслолд Хятадын алдарт "Жянгар" судлаач Ринчиндорж зэрэг том том эрдэмтэд, Шинжянгийн Ховог-Сайр сяний дарга зэрэг холбогдох хүмүүс оролцосон байна. Энэ ажиллагаа нь шинжилгээ судалгааныхан болон орон нутгийнхан саланхи байж, өөр өөрийнхөө л хийдэг байсан байдлыг эцэслүүлж, хоюулын хамтын ажиллагааг эрчимжүүлсэнээрээ онцгой ач холбогдолтой гэж Үндэстний уран зохиол судлах газрын залуу эрдэмтэн Цэцэн-Бат үнэлж байлаа. Шинжянгийн Ховог-Сайр сяний дарга Оюун-Сайхан гуай орон нутгийн засгийн газрынхаа өмнөөс уг гэрээд гарын үсэг зурж, орон нутгийн онцлог бүхий соёлын бүтээн байгуулалтад бас нэг хувь нэмэр оруулсандаа маш баяртай л явана. "Жянгар"-ын тухай судалгааныг тасралтгүй хийж, олон судалгааны бүтээл нийтлүүлж явсан Шинжян их сургуулийн багш Мөнхөө бас уг буянтай ажиллагаанд оролцоод сэтгэгдэл маш өндөр байлаа. Шинжянгийн Ховог-Сайрын холбогдох байгууллагаас өөрийн нутгийн алдартай буурал жянгарчидаа маш их хүндэтгэж, тэдний эрүүл мэнд, орон сууц, амьдрал ахуйд нь хүртэл харж харгалзаж байна гэсэн.

    Ер нь дэлхий дээр "Жянгар"-ын судлал эхлээд одоо болтлох хугацаанд том том эрдэмтэн судлаачид гарч, бас "Жянгар"-ын эмхэтгэл, судалгааны тусгай бүтээлүүд цолгорч гарсан юм. Баатрын тууль "Жянгар" бол монгол уран зохиолын гурван оргилын нэг юм. Тэр нь олонхдоо 13 бүлгээс бүрэлддэг. Баатрын тууль "Жянгар"-ын хэсэг бүлэг нь балар эртний нийгэмд үүсэн бүрэлдсэн юм. Ингээд эдгээр бүлгүүдийн суурин дээр нэгэн баатрын тууль бий болж, энэ нь даруй "Жянгар" болно. "Жянгар" нь олон зуун жилийн турших ард түмний Бомбын орон шиг амгалан жаргалтай ертөнц байгуулах сайн сайхан хүсэл эрмэлзэлийг харуулсан байна. Баатар Жянгарын алдар нэр даян дэлхийд дуурисаж, Баатар Жянгарын үлгэрүүд хүн бүхэнд дуулагдаж байна.