Тослог ургамал хар буурцгаар дүүпүү хийж болдог. "Өвсөн эмийн товч"-д шошийн төрлийн хар, цагаан, шар, хүрэн, ногоон өнгийн буурцагны хар нь эмийн найрлагад ордог гэж тэмдэглэсэн байдаг. Хар бууцгийг чанахад тогоо шанага харлуулаад байдаг болохоор хүмүүс төдийл их идэх дургүй байдаг. Шим тэжээлийн судлаачдын үзэж байгаагаар, хар буурцаг нь хүний биед шим тэжээл сэлбэдэг төдийгүй бөөрний өвчин, цусны даралт өндөр болох, зүрхний өвчин, цусны судас хатуурах, чихэр шижин өвчин, таргалах зэрэгт тун сайн эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг байна.
Хар буурцаг болон шар буурцаг нь шошийн төрөлд харьяалагддаг, шим тэжээлийн бүрэлдэхүүн нь ойролцоо боловч уургийн сорьцоороо буурцгийн төрөл зүйл дотроо давамгайлж байна. Тослогийн хэмжээ нь 20%-иас давж, ханаагүй өөхний хүчил маш элбэг агуулагдаж, бас 1.64% фосфорын өөх агуулагдаж байна. Иймээс хар буурцаг болон шошийн төрлийн бүтээгдэхүүн нь анхнаасаа зүрх судасны өвчинөөс сэргийлэх хүнсний сайн зүйл болж, цусны холестеринг бууруулах болон их тархи муудахаас сэргийлэх үүрэг гүйцэтгэсээр ирсэн байна. Хар буурцганд кальц, фосфор, төмөр, цайр, зэс, молибден, магний, селен зэрэг бичил элементүүд агуулагдаж байдаг нь хүний биеийн шим тэжээлд дутагдаж болшгүй зүйлүүд юм.
Түүний шим тэжээлтэй бүрэлдэхүүнийг бусад хүнсний зүйлд байгаа шим тэжээлтэй бүрэлдэхүүнтэй зэрэгцүүлбэл, цагаан будааны уургийн 8 дахин, үхрийн махны уургийн 4 дахинтай тэнцэж байна, хар буурцганд агуулагдаж байгаа кальц нь үхрийн махныхаас 36.7 дахин, тахианы махныхаас 12.3 дахин их байна, агуулагдаж байгаа төмөр нь үхрийн маханд байгаагаас 12.6 дахин, тахианы маханд байгаагаас 3 дахин илүү байна. Үүнээс гадна, хар буурцганд аневрин буюу амин дэм В1, лактофлавин зэрэг бичил элемент маш элбэг агуулагдаж байдаг, үүнээс хар бууцгийг үнэнхүү тансаг хүнсний зүйл байна гэж ойлгож болох юм.
Хятадын уламжлалт эмнэлэгт үзэж байгаагаар, хар буурцаг нь сайхан үнэртэй бөгөөд цусны лугшилтыг сайжруулах, хор тайлах, халууныг хөөх, хавдар хариулах, элэг бөөр, нүдний харааг сайжруулах зэрэг олон сайн үйлдэл үзүүлдэг байна.
Хар бууцгийг чанаж идэх юм уу эм найруулаад эмчилгээнд ашиглаж болно. Харин шингээлт муутай болохоо ходоод муутай хүн болгоомжтой хэрэглэх хэрэгтэй юм. Хар буурцаг нь бөөр муудхад тун сайн эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг болохоор байнга идэж байх илүүдэхгүй. Бас усан хаван, чихэр шижин өвчин, шээс чавдаглах, толгой өвдөж нүд эрээлжлэх, юм бараан харагдах, эрт бууралтах, цус дутагдах зэрэг өвчнийг эмчилхэд хар бууцгийг байнга идээд байвал тун сайн үр нөлөө үзүүлэх болно.\Л.Буянтогтох орчуулав\
|