Хятадын гадаад худалдааны банк санхүүгийн анхны тусгай байгууллага бол 1987 оны 10-р сарын 1-ны өдөр Бээжинд байгуулагдсан Хятадын гадаад эдийн засаг худалдааны итгэмжийн хөрөнгө оруулалтын компани болно. Энэ компани нь улсын холбогдох салбарын найдалгаар гадаад орны засгийн газрын манай улсд олгосон зээлийг дамжуулах, мөнгө гаргаж авах, удирдах зэрэг банк санхүүгийн ажил төрөл эрхэлдэг. Энэ компани нь мөн гадаад валютийн ажил төрөл болон юаний ажил төрөл эрхэлдэг бөгөөд мөн гадаадад үнэт цаас арилжаалж болдог.
Гадаад валютийн зохицуулгын анхны төв: Хятадын гадаад валютийн зохицуулгын анхны төв бол 1985 оны 11-р сарын 9-ний өдөр байгуулагдсан Шэньжэний эдийн засгийн тусгай районы гадаад валютийн зохицуулгын төв болно. Тусгай районы Хятадын болон гадаадын аж ахуйн нэгжүүд тус зохицуулах төвд гадаад валютийн зохицуулга хийж болдог байжээ. Энэ арга хэмжээ нь Шэньжэний хөрөнгө оруулалтын нөхцөл боломжийг цаашид сайжруулж, Хятадын болон гадаадын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө мөнгөний тэнцвэрийг зохицуулж, гадаад валютийн зах зээлийг хөгжилтэй болгох талаар чухал үүрэг гүйцэтгсэн байна. 1990 оны 6-р сарын байдлаар, тус төв нь нийд гурван тэрбум 400 сая ам.долларын зохицуулга хийсэн бана.
Анха удаа улсын эдийн засгийн бүтээн байгуулалтын бонд гаргсан нь: Хятад улс улс ардын аж ахуй, нийгмийг хөгжүүлэх 1-р таван жилийн төлөвлөгөөний хугацанд эдийн засгийн бүтээн байгуулалтад хөрөнгө мөнгө хуримтуулахын төлөө эдийн засгийн бүтээн байгуулалтын бонд гарасан байн. Энэ бол Хятад улс анха удаагаа эдийн засгийн бүтээн байгуулалтын бонд гаргсан болно. 1954 оноос 1958 он хүртэл Хятадын төрийн зөвлөл нийт тав удаа эдийн засгийн бүтээн байгуулалтын бонд гаргсан байна.
Анха удаа улсын сангийн бонд гаргсан нь: Хятад улс 1981 онд анха удаагаа улсын сангийн бонд гаргсан байна. Юаниар тооцооны нэгж болгож, жилийн хүү нь 4 %, таван жилд багтаан эх хүүтэй нь буцаав.
Гадаадад анха удаа бонд гаргсан нь: 1984 оны 11-р сард Хятадын банк (Bank Of Chana) Японд 20 тэрбум иений олон нийтийн хандивын бонд гаргсан байна. Энэ бол Хятад улс анах удаа гадаадад бонд гаргсан болно.
Гадаадад анха удаа ам.долларын бонд гаргсан нь: 1985 оны 9-р сарын 27-ны өдөр Хятадын банк (Bank Of Chana) Японын Токиогийн зах зээлд 150 сая ам.доллрын олон нийтийн хандивын бонд амжилттай гаргсан байна. Энэ бол Хятад улс анах удаа гадаадад ам.доллрын бонд гаргсан болно.
Анха удаа хоёр төрлийн мөнгөөр олон улсын банк санхүүгийн зах зээлд бонд гаргсан нь: 1986 оны 3-р сард Хятадын банк (Bank Of Chana) Японд иень болон ам.доллар хоёр төрлийн мөнгөөр нийт 20 тэрбум иений олон нийтийн хандивын бонд амжилттай гаргсан байна. Энэ бол Хятад улс анах удаа хоёр төрлийн мөнгөөр олон улсын зах зээлд бонд гаргсан болно. \М.Цэцэн бэлтгэв\
|