• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-08 18:07:45    
Бээжин Шанхайн хооронд хурдны төмөр зам тавина [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын төмөр замын яамны мэдээнээс үзвэл, Хятад улс нийт 140 тэрбум юаний хөрөнгө оруулж энэ жилд багтаан нийслэл Бээжин болон дорнод нутгийн тэнгисийн эргийн хот Шанхайг холбосон хурдны төмөр зам тавихаар байна. Энэх хурдны төмөр зам бол Хятадын дунд урт хугацааны төмөр замын сүлжээний төлөвлөгөөн дэх хөрөнгө оруулалтын цар хэмжээ нь хамгийн их, техник мэргэжлийн түвшин нь хамгийн өндөр байгууламж болох юм байна.

     Өнөө Хятадын хамгийн том хоёр хот Бээжин Шанхайн хооронд удаан жил ажиллаж байгаа төмөр замтай бөгөөд, энэ нь Хятадын хамгийн их ачаалалтай, жил болгон хүчин чадлаас нь хэтрүүлэн хэргэлэж байгаа төмөр зам болсон байна. Сүүлийн жилүүдээс Хятад улс Бээжин Шанхайн хооронд шинэ хурдны төмөр зам байгуулж, төмөр замын өнөөгийн ачаалалыг багасгахыг зорисоор ирсэн юм, энэх хурдны төмөр замын байгуулалт хэзээ эхэлж, ямар техник хэрэглэх талаар хүмүүс янз янзаар төсөөлж байна. Одоо Хятадын төмөр замын яамны ирүүлсэн мэдээ эдгээр асуултад доторхой хариулт өгөх болно.

      Хятадын төмөр замын яамны ерөнхий инженер Хэ Хуа-ү танилцуулж хэлэхдээ: энэ хурдны төмөр замын нийт урт нь 1300 гаруй км, зураг төслөөр хурд нь цагт 300-350 км байж, 5 жил орчмын хугацаанд байгуулж, 2010 он гэхэд ашиглалтад оруулхаар төлөвлөж байна гэжээ. тэрээр хэлэхдээ: \бичлэг\

     Хурдны төмөр замыг байгуулсаны дараа, Бээжин Шанхай хоорондын аялах хугацааг өнөөгийн 14 цаг байсныг 9 цаг хүртэл богиносгоод 5 цаг болгох болно. Жилийн ганц талаас аялах зорчигчид тээврийн хүчин чадал ч давхцсан тоогоор 80 сая гаруй хүнд хүрэх болно гэжээ.

     Төлөвлөгөөний дагуу, энэ хурдны төмөр зам байгуулагдсаны дараа голцуу зорчигчид тээвэрлэж үйлчлэх болно. Галт тэрэг дунджаар 3 минутад нэг удаа явна, өнөөгийн энгийн мөтөр замыг голцуу ачаа тээвэрт ашиглаж, ачаа тээврийн жилийн нэмэгдлийн хэмжээг 50 сая тоннд хүргэх юм байна. Бээжин Шанхай хоорондын иймэрхүү хурдны төмөр замыг байгуулах нь Хятадын дорнод нутгийн эдийн засгийн цаашдын хөгжлийг түлхэн ахиулахад маш чухал ач холбогдолтой юм гэж Бээжигийн нийгмийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн эдийн засгийн судалгааны газрын судалаач Жао Хун үзэж байна. тэрээр хэлэхдээ: \бичлэг\

     Бээжин Шанхайн хурдны төмөр зам байгуулагдах нь Шанхай Бээжин хоёр хотод төдийгүй, зам дагуу нутагт ч маш ашигтай юм, жишээлбэл, Жинань, Наньжин зэрэг хотуудад ч үр ашгиг нь маш их хүртэж, нэн олон хотуудын хөгжлийг дайчлан, эцстээ Бээжин Шанхайг холбосон маш хүчирхэг эдийн засгийн урсгалыг бий болгох болно гэжээ.

     Жао Хунгийн танилцуулснаас үзэхэд, энэх төмөр зам нь хэрэг дээрээ Хятадын эдийн засаг хамгийн хөгжсөн Бөхай тэнгис болон Хөхмөрний сав газрыг холбох болно. Энэ төмөр зам дагуу саяас дээш хүн амтай 11 том хот байгаа юм байна.

     Тэгвэл Хятад улс чухам ямар орны техникийг ашиглан энэх төмөр замыг байгуулах бол ? энэ асуудал нь сүүлийн хэдэн жилд энэ хурдны төмөр замын хүрээнд тавигдсаар ирсэн чухал асуудал байгаа юм. Үүнд Хятадын төмөр замын яамны ерөнхий инженер Хэ Хуа-ү: Хятад улс энэх хурдны төмөр замыг байгуулахдаа "өөрийгөөрөө гол болгож, бие даан шинийг бүтээх"-ийг баримталж, үүнийн улмаар Хятадын өөрийн оюуны өмчийн эрхтэй хурдны төмөр замын техникийн системийг бий болгох болно, үүнд 70 хувь орчмын техникийг бие даан шинийг бүтээхэд түштглэх болно гэж доторхой илэрхийлсэн байна. тэрээр хэлэхдээ: \бичлэг\

    Эрхбиш эх орныхоо үндсэн байдын дагуу, бусдын боловсронгуй болсон хэсэг техник болон туршилгыг авч ашиглан, бие даан шингийг бүтээхтэй уялдуулаж, эх орны гол нөхцөл байдал, зам харилцааны техникийн системд тохирсон нэгдүгээр зэргэлэлийн хурдны төмөр зам байгуулах болно гэжээ./Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/