Олон улсын хөдөлмөрчдийн баяр- майн нэгний үеэр, Хятад даяарт долоо хоногын урт амралт тавьж байна. Нийслэл Бээжинд энэ урт амралт нь аялал жуулчлалын алтан үе болох төдийгүй,энэ онд нэн ч соёл урлагийн олон төрлийн үйл ажиллагаа зохиож, хөдөлмөрчдийн баяраа тэмдэглэж байна.
Өнөө Бээжин хотод хэдэн том үзэсгэлэн ажиллуулж байна. Дэлхийн олон орны баялаг сайхан агуулгатай соёл урлагийн үзэсгэлэн нь ёстой л өнгийн цэцэг шиг Бээжин хотын хүн ардын соёлын амьдралыг баялагжуулж байна.
Бээжин хотын төв дунд байрлаж байгаа Хятадын уран зургийн ордон бол Хятадын төрийн зиндааны цорын ганц уран зургийн ордон юм. Энэ ордонд өнөө " Францын хавар" гэсэн уран зургийн үзэсгэлэн ажиллуулж байна. Энэ бол Хятад Франц хоёр орны соёлын солилцооны үргэлжллийн чухал агуулга болох юм.
Хятадын уран зургийн ордны дарга ноён Фан Жиань хэлэхдээ: Урлагийн талаар Хятад Франц хоёр орон үнэхээр дотнын анд юм. Гурван жил хөөр наргиантай явуулсан Хятад Францын соёлын жилийн үйл ажиллагаа өндөрлөсөн хэдий ч хоёр орны удирдагчаас аваад эгэл жирийн ард иргэдэд хүртэл, соёлын жилийн үйл ажиллагааны тухай халуун урам сэтгэлгээтэй байсаар байна. Хятад Франц хоёр орон бол өнө удаан түүх, элбэг баян эрднэсийн сантай урлагийн том орон юм. Энэ баялаг соёлын өвийг нэг хоёрхон соёлын жилийн ажиллагаагаар дэлхий дахинд бүхнийг харуулж чадахгүй юм гэж олноороо үзэж байна. Иймээс бид цаашид үйл ажиллагаа явуулан, манай хоёр орны соёлын солилцоогоо үргэлжлүүлэх ёстой. Одоо манай оронд ажиллуулж байгаа " Францын хавар" үзэсгэлэнд Баккаратын болор болон орчин үеийн уран бүтээлчдийн содон бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байгаа нь бас нэг шинэ онцлог болох юм гэжээ.
Хятадын төрийн музейд мөн " алдагдсан сонгодог эрднэс- Инка хүн жич тэдний өвөг дээдэсийн үлдээсэн эрднэсийн үзэсгэлэн" ажиллуулж байна. Үүнээс гадна Нийслэлийн музейд " дэлхийн соёл иргэншлийн ховор эрдэнэ-Английн Төрийн музейн 250 жилийн ойн ховор нандин зүйлийн үзэсгэлэн" ажиллуулж байна. /Пэрлаймаа орчуулав/
|